Египетэд эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна

130814150607-24-egypt-0814-horizontal-galleryЕгипетэд үймээнтэй байдал үргэлжилсээр байна. Египетийн Ойрх Дорнод мэдээний агентлаг 20-нд мэдээлснээр, Мусульманы ахан дүүсийн холбооны дээд удирдах байгууллагын тэргүүн Мохаммед Бадиг цагдаагийн тал баривчилж, Мусульманы ахан дүүсийн холбооны
зохион байгуулсан жагсаалын олон үйл ажиллагаа цуцлагдсан боловч тус улсын олон газарт хүчирхийллийн үйл ажиллагаа гарсаар байна. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэг дээд хэмжээнд анхаарч байна гэжээ.

Мохаммед Бадиг Каирын Наср хотын нэгэн байрнаас баривчилжээ. Өнгөрсөн лхагва гаригт Египетийн аюулгүйн арми тус хотын Рабаа ал Адавия лалын сүмийн талбайн ойр хавьд жагсагчдыг тараах үйл ажиллагаа явуулж, улмаар олон хүн эндэж бэртсэн юм.

Орон нутгийн иргэд эсэргүүцсэний улмаас Мусульманы ахан дүүсийн холбооны 19-нд зохион байгуулсан жагсаалын үйл ажиллагаанууд цуцлагджээ. Гэвч олон газарт хүчирхийллийн халдлага гарсаар байна. 19-ний өдөр тус улсын Хойд Синай мужид цагдаагийн хоёр машин зэвсэгт этгээдийн халдлагад өртөж, наанадаж 25 цагдаа нас барж, 3 цагдаа бэртжээ.

Түүнчлэн Египетийн Хойд Каирын эрүүгийн шүүх 19-нд шийдвэр гаргаж, экс ерөнхийлөгч Мубарак зэрэг хүмүүсийг нийтийн мөнгө шилжүүлэн хэрэглэснээр буруутган тасалж, Мубаракийг суллахаар болсон байна. Египет мөн экс ерөнхийлөгч Морсийг хорих хугацааг 15 хоногоор сунгах бөгөөд холбогдох мөрдөн байцаалтыг дэмжиж ажиллана гэжээ.

Египетэд гарсан эмх замбараагүй байдлыг олон улсын хамтын нийгэмлэг дээд хэмжээнд анхаарч байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 19-нд хэлэхдээ, Египетийн засгийн хүчин болон улс төрийн бүлгүүд хүчирхийллийг даруй зогсоож, энхийн хэлэлцээ өрнүүлэхийг яаралтай уриалж байгаа бөгөөд Египетийн засгийн газар Морсийг суллахыг шаардаж байна гэжээ. Бан Ги Мун хэлэхдээ, НҮБ-ын Улс төрийн үйл хэрэг хариуцсан орлогч нарийн бичгийн дарга Феффрэй Фелтман Египетэд зохицуулалт хийж байгаа гэв.

\У\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих