Эмэгтэй волейболчид Азийн аваргад оролцоно

Монголын волейболын холбооны эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг ирэх сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон байна.

Уг тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд Тайландын Бангкок хотноо зохиогдох юм.

Одоогийн байдлаар Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16 орны баг тамирчид оролцохоор бүртгүүлээд байгаа юм байна.

Монголын багийн ахлах дасгалжуулагчаар Чон Юн Ха, туслах дасгалжуулагчаар Б.Хэрлэн, Г.Баярсайхан нар ажиллаж байгаа бөгөөд А.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 20 тамирчин Монголынхоо нэрийг гаргахаар өрсөлдөх юм.

Манай багийн хувьд 13-нд эхний тоглолтоо Австралитай эхэлж, 14-нд Казакстаны багтай, 15-нд Тайландын багтай тоглох хуваарь гарчээ.


URL:

Сэтгэгдэл бичих