Хулгай хийх зорилгоор жуулчилсан Монгол хосууд баригджээ

20130823110204175790Солонгос улсад жуулчны визээр ирээд байхдаа хулгай хийж байсан Монгол улсын иргэн , эрэгтэй  Н(45) болон түүний эхнэр Э(37) нарыг  Сөүл хотын Юнгсан дүүргийн цагдаагийн газраас саатуулжээ.

Гэмт этгээдүүд 1 сарын жуулчны визээр ирээд байхдаа  өнгөрсөн 17-ны өдрийн 13.00 цагийн орчимд Сөүл хотын метроний  Сөүл  буудал доорх худалдааны төвөөс  хулгай хийж байгаад баригдсан байна.  Тэд өмнөх өдөр нь ч мөн  энд ирж үйлчлүүлж байхдаа хулгай хийсэн бөгөөд нийтдээ 2 удаагийн үйлдлээр  3 сая 600 мянган воноор үнэлэгдэх 41 ширхэг  хувцас , гутал ,  бараа хулгайлсан ажээ.

Нөхөр нь нууц камерыг халхлан зогсоход ,  эхнэр нь хулгайлах хувцсаа  хүнсний тугалган гялгар  уутыг 40 давхарлан  доторлосон тусгай цүнхэндээ хийдэг   аргатай байсан  гэнэ. Ийм цүнхэнд хийсэн дохиолол бүхий хувцас  , гарах хаалганы дэргэд байрлах дохиоллын системд уншигддаггүй бөгөөд  хосууд  хулгай хийх худалдааны төвүүд, супермаркетуудынхаа зургийг  Сөүл хотын газрын зураг дээр  урьдчилан тэмдэглэсэн байжээ.

Зөвхөн энэ удаа ч биш өөр олон томоохон супермаркет, зах , дэлгүүрүүдээр явж хулгай хийдэг байсан нь тодорхой болсон  эдгээр гэмт этгээдүүдийн  хулгай хийхдээ ашиглаж байсан  тусгай тоноглосон цүнхийг Монгол улсаас бэлдэн авчирсан уу эсвэл Солонгос улсад ирээд оёулсан уу гэдгийг шалгаж эхлээд байгаа ба тэд хулгайлсан хувцсаа Монголд аваачин худалдаж мөнгө олдог байснаа хүлээжээ.

Мөн   хулгай хийх дэлгүүрүүдийг заан  газрын зурган дээр тэмдэглэн өгсөн  хамсаатанг ч  олж саатуулах болно гэж  уг хэргийг шалгаж байгаа   Юнгсан дүүргийн цагдаагийн газраас өчигдөр мэдээлсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7012-1080 утсаар хүлээн авна.