Сөүл: Тохиромжтой цагийг хүлээх хэрэгтэй

1c6d2154d025be94de346299faa49f09_LМОСКВА. /Оросын дуу хоолой/. БНСУ болон БНАСАУ-ын удирдагчдын хооронд дээд хэмжээний уулзалт хийх тохиромжтой нөхцөл хараахан бүрдээгүй байна гэж Сөүл мэдэгдлээ. БНСУ-ын Улс орноо нэгтгэх яамны сайд Рью Киль Жэ уг мэдэгдлийг хийсэн байна.

“Солонгос хоорондын тулгамдаад буй олон асуудлыг хоёр Солонгосын удирдагчид нэг уулзалтаар шийдэж чадна гэдэгт би итгэлтэй бус байна. Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт хэзээ нэг цагт болох ч илүү тохирмжтой цагийг хүлээх хэрэгтэй” гэж Өмнөд болон Умард Солонгосын хоорондын бүх талын асуудлыг хариуцдаг Улс орноо нэгтгэх яамны тэргүүн хэлжээ.
Солонгосын хойгийн хурцадмал байдал нэлээд хэдэн сар үргэлжилсний дараа Умард Солонгос сүрдүүлгээ өөрчилж, эдийн засаг болон хамтын ажиллагааны бусад хэлбэрийг байгуулах болон Сөүлтэй хэлэлцээгээ сэргээх зэрэг бодит алхам хийсэн юм.
Тухайлбал, Кэсон хот дахь Солонгос хоорондын аж үйлдвэрийн хамтарсан бүсийн үйл ажиллагааг сэргээж, Солонгосын дайны улмаас хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулах арга хэмжээг зохион байгуулахыг Пхеньян зөвшөөрсөн билээ.

Г.Доржханд

МОНЦАМЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.