Монгол Бичгийн Зуслан Ди Си орчимд

ger_200_200Эрхэм хүндэт та бүхнийг “Монгол Хэл Бичгийн Төв”-өөс зохион байгуулж буй Насанд хүрэгчдэд зориулсан “Монгол бичгийн зуслан-ДС”-д суралцахыг урьж байна.

Зуслан 2013 оны 8-р сарын 30-аас 9 сарын 2-ны  өдрүүдэд Виржиний мужийн Люрэй хотын ойролцоох 1947 Rock Tavern Retreat http://www.massanuttensprings.com/rock-tavern-retreat.html дээр хичээллэнэ.

8 сарын 30 нь Баасан гараг бөгөөд ажлынхаа дараа Зуслан дээрээ цуглах юм. Унаагүй бол бид аваад явна. Зуслан нь Вашингтон хотоос 2 цагийн зайд, Шенандао уулын бэлд, голын эрэгт, таатай байрлалд орших ба байраа монгол гэрийн дизайнаар барьсан аж. Түрүүлж бүртгүүлсэн 6 хүн тэрхүү “монгол гэрт” байрлах бөгөөд үлдсэн нь майханд орно.

Ингээд Баасан гарагийнхаа орой танилцаад, эхний хичээл амжих төлөвлөгөөтэй. Учир нь цаг маш үнэтэй билээ, бидэнд. Бямба, Нямдаа бүтэн хичээллэхийн хажуугаар амралт чөлөөт цагаа зохицуулан цэнгэх бас Даваа гаригтаа өглөө, өдөр мөн хичээллээд оройдоо буцаж ирэх болно. Ингэснээр бүтэн гурав хоногийн сургалот болж амжина, мөн та монгол бичгээрээ уншиж, бичиж сурна.

Та манай зусланд хамрагдсанаар:

•  Монгол бичгийн эрчимжүүлсэн сургалтад сууж, 3 хоногийн дотор уншиж, бичиж сурна.

•  Хүүхэд насандаа, оюутан ахуй үедээ ахин айлчилж, номын дуу сонсон, эргээд нэг удаа оюутан, сурагч болно.

•   Гурав хоног интэрнэт, зурагт, ажил бүгдээс тасран алжаалаа тайлан амарна.

Тус газар өрөө, орны тоо хязгаартай тул эхэлж бүртгүүлсэн 10-15 хүнийг  хамруулна.

Манай хөтөлбөрт монгол бичгийн хичээлээс гадна дарсны үйлдвэрт зочлох, хөвөгч  цагирагтай голоор урсах (tubing) гэх мэт сонирхолтой аяллууд багтсан болно. Зуслангийн өөр нэгэн онцлог нь байгалийн сайханд майханд хонож, хотын алжаалаа тайлна.

Сургалтын төлбөр $290 (Үүнд 3 хоногийн сургалтын төлбөр, хоол, байрны  мөнгө багтсан болно). Нэг гэр бүлийн хоёр дахь гишүүн хямдралтай.

Цэнгэг агаарт гарч ядаргаагаа тайлан сайхан амрахын хажуугаар гуравхан хоногийн дотор монгол бичигтэн болохыг  хүсвэл saraanaa@yahoo.com хаягаар Ц.Наранцэцэгтэй холбогдоно уу!

Монгол бичгийн хичээлийг Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Сургуулийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор М. Саруул-Эрдэнэ заана.

 

Монгол хэл бичгийн төв


URL:

Сэтгэгдэл бичих