Монгол vндэстэн орших уу? Уусаж vгvй болох уу?

Mонгол Улсын хувьд 2.7 сая хvнтэй. Хvн ам цєєнтэй орны тухайд амин чухал асуудал бол
хvн ам зvйн бодлого юм.Аливаа улс орны хєгжлийн чухал vзvvлэлтийн нэг амин судас бол хvн амын єсєлт, эрvvл мэнд, ажлын байранд хэрэгцээтэй ажиллах хєдєлмєрийн насны эрvvл чийрэг ажиллах хvчин байдаг. Монгол Улс хvн амаа нарийн тоолсон судалгаа одоогоор алга байна.Харин малаа олон удаа тоолсон гэж бодохоор гайхшрал харамсал тєрдєг.Удахгvй хvн амын тооллого хийнэ гэж хэвлэлд гарсныг уншаад баярласнаа нуугаад яахав дээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад хичнээн хvн байгаа, эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн хvйсийн харьцаа, хєдєлмєрийн насны хvмvvсийн хvн амд эзлэх хувь хэмжээг тодорхойлох, гадаадад хичнээн хvн ажиллаж амьдарч байгаа болон гадны хичнээн иргэд Монголд ажиллаж байгааг тооцдог болох нэн шаардлагатай байна.
Энэ нь Монголын vндэсний аюулгvй байдалтай холбоотой болохоор нэн яаралтай хийж гvйцэтгэх ёстой.

Манай улсын хувьд 1921-1980 онд хvн амын цэвэр єсєлт 4 хувьтай болж 2.4 сая хvнтэй болж байсан нь саяхан билээ.1990 оноос хойш хvн ам зvйн бодлого vндсэндээ алдагдаж хvн амаа анхаарах асуудлаа бvр хаясан гэхэд болно. Нийт хvн амын 8 хувь буюу 200.000 гаран Монголчууд гадаад оронд ажиллаж амьдарч сурч байна гэсэн албан бус тоо баримт байдаг.
Монгол Улсын 2.7 сая хvн амд харьцуулж бодоход 17000-18000 гадны иргэд Монгол Улсад байхад Монгол хvний удмын сан хадгалагдана гэдэг тооцоо байдаг. Жилдээ 1000 гадны иргэд Монголд орж ирж байхад Монгол хvний удмын санд аюулгvй гэж vзсэн тооцоо байдаг юм билээ. Гэтэл 2001 онд 72 орны 37000 гадны иргэд Монгол Улсад зєвшєєрєлтэйгээр ажиллаж байсан ба тэдгээрийн 70 хувь нь хятад, 20 хувь нь солонгос, болон бусад орныхон байна. Огт бvртгэлгvй 20 000 хятад иргэн байгаа гэсэн тоо баримт байдаг.

Гадаадын харьяатын албанаас Монголд одоогийн байдлаар 107 орны 34.000 хvн ажиллаж амьдарч байна гэж мэдээлсэн нь vнэнд хэр ойрхон болдоо. 2010 онд манай улсад уул уурхай, зам барилгын салбарт 10.000 хятад иргэн орж ирж байна. Мєн Оюутолгойд 3000 хятад иргэн орж ирэхээр болжээ. Энэхvv тоо баримт бол нэг жилийн албан ёсоор зарлагдаж мэдэгдэж байгаа тоо болохоос мэдэгдээгvй урьд нь орж ирээд одоо байгаа, орж ирж байгаа гадныхан тэр тусмаа хятадуудын тоо хэд болсоныг хэлж мэдэх газар байгаа эсэхийг мэдэхгvй байна.

Бараг л 100.000 гаран гадныхан эцэг євгєдийн маань цусаараа амиараа хамгаалж ирсэн газар нутаг дээр олз хайж шvлсээ хаяж , охид бvсгvйчvvдийг минь бузарлан явж байна гэхээр vнэхээр аймшигтай. Монголчууд минь нойрноосоо сэрэх цаг болжээ. Монгол орон vндэсний аюулгvй байдал алдагдаж Монгол vндэстэн орших уу? Эс орших уу дээрээ тулаад байна. Маш харамсалтай байна. Бидний євєг дээдэс ийм арчаагvй орныг, амиараа цусаараа хамгаалж бидэнд євлvvлээгvй шvv дээ.

Тvvхийн эх сурвалжаас харахад цагтаа маш хvчирхэг байсан манж гvрэн хятадад эзлэгдэж биш уусч алга болсныг эргэн санах хэрэгтэй болов уу. Хятадууд манж нарыг ажил хийлгэхгvй, та нар бол тэнгэр язгууртай гэж хошгируулж, нэг манж айлд олон хятад зарцлагдаж очих нэрээр уусгаж vгvй болгосон. Энэ гашуун сургамжит тvvхийг бид байнга санаж явууштай.
Монголчуудыг ядуу тарчиг байлгаж нєхєн vржихvйн ид насны эрчvvдийг нь гадаад орон луу экспортлоод оронд нь хятад, солонгосоор Монголыг маань дvvргэж байгаа манай тєрийн тvшээдийн бодлогыг харалган гэж хэлэхээс єєр юу гэх вэ?

Ж.Отгонбаатар (Япон)
Монцамэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих