Ш.Сайхансамбуугийн эхнэрийг баривчлаагүй

“Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах шатсантай холбогдуулан Ш.Сайхансамбуугийн эхнэр Г.Оюунсогоог цагдан хорьсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллэр цацагдсан. Тэгвэл уг мэдээлэл нь ташаа бөгөөд түүнийг гадуур байцааж байгаа аж.
 Харин удаа дараа иргэд, олон нийтэд худал мэдээлэл цацаж цагдаагийн байгууллага болон хуулийн хяналтын байгууллагын нэр хүндэд халдаж байгаа “Энх арслан гүүр” нэртэй байгууллагыг хуулийн дагуу шалгаж хариуцлага тооцохоор болжээ.
Учир нь “Энх арслан гүүр” нэртэй байгууллага нь сүүлийн өдрүүдэд гар утасны мессэжээр болон мэдээллийн цахим хуудсаар цагдаа, хууль хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр гэмт хэргийн шинжтэй үндэслэлгүй, мэдээллийг цацах болсон байна.
Б.Оргил
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.