Х.Тэмүүжин сайдыг халз мэтгэлцээнд дуудлаа

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр Хууль зүйн сайдын явуулж байгаа шүүхийн салбарын шинэчлэл болон Хуульчдын холбоо байгуулж байгааг эсэргүүцэж байгаа юм байна.
Х.Бат-Ялалт түүнийг таван удаа халз мэтгэлцээнд дуудсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй аж. Харин маргааш 11.00 цагт Х.Тэмүүжин сайдтай уулзах цаг авсан тул энэ үеэрээ сэтгүүлчдийг байлцаж, хоёр хуульчийн зөрчилдөж буй асуудлыг сонсохыг хүслээ.
    Х.Бат-Ялалт: “Х.Тэмүүжин сайдад үнэхээр урам хугарч байна. Одоо явуулж байгаа шүүхийн шинэчлэлээс ард түмний хүсч байгаа зүйл өөр. Арван таван жил судалгаа хийсэн хүний хувьд хууль зүйн сайдыг ямар шинэчлэлийг яаж хийх нь вэ гэж харлаа.
Даргын хэлсэн бүхэн үнэн байдаг цаг өнгөрөөд байна. Маргааш Х.Тэмүүжин сайдтай уулзаж ямар асуудал дээр санал нийлэхгүй байгаагаа үндэслэлтэй тайлбарлана” гэв.

URL:

Сэтгэгдэл бичих