Будааны үнэ 200 төгрөгөөр өсчээ

226eb325d665e2abgreatБудааны үнэ арав хоногийн өмнөх ханшаас 200-300 төгрөгөөр өсчээ.

Кг нь 1800 төгрөгийн үнэтэй байсан “Сакура” будаа 2000 төгрөг болжээ. Мөн “Нарантуул” худалдааны төвд хятад цагаан будаа кг нь 2000 төгрөгийн үнэтэй байна.

Урд хөршөөс оруулж ирдэг импортын будааны кг нь хоёр долоо хоногийн өмнө 1700 төгрөг байсан. Өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар хүнсний дэлгүүрүүдэд цагаан будааны үнэ кг нь 2100-2200 төгрөг байна. Энэ нь өмнөх сарынхаас 200-300 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Хүнсний захуудын будаа, элсэн чихрийн үнийг хүргэж байна. /кг, төгрөгөөр/

“Нарантуул” худалдааны төв
Цагаан будаа 2000
Элсэн чихэр 1500-1700

“Хүчит шонхор” худладааны төв

Цагаан будаа 2000
Элсэн чихэр 1600

“Бөмбөгөр” худалааны төв
Цагаан будаа 2100
Элсэн чихэр 1700

Э.Солонго


URL:

Сэтгэгдэл бичих