Бэлгийн ажиллагаанд илрэх өвчний сэрэмжлүүлгийг анхаараарай

Erotic-Girls-2 94Үтрээнээс цус гарах Бэлгийн ажиллагааны дараа ялгарах шингэнд цустай бол савны хүзүүний хорт хавдрын эхний үеийн дохио байж мэдэх тул ялимгүй бага цус гарлаа ч гэсэн анхаарах хэрэгтэй. Учир нь ийм дохио бэлгийн ажиллагаа хийх болгон илрэх биш, хагас жил алслаад дахин илэрч ч мэднэ. Харин тэр үед хорт хавдар нь нэгэнт хожуу үедээ орж эмчлүүлэх боломж  алдагдсан байж мэднэ.
Бэлхүүсээр базалж өвдөх Бэлгийн ажиллагаа хийсний дараа их удахгүй давсагны хавиар үе үе базлан өвдөж, дур булгиж, бөөлжис хүрэх илрэлтэй бол өндгөвчийн хорт хавдар байж мэдэх тул, тэр даруй мэргэжлийн эмнэлэгт хандвал зохино.
Хөхнөөс цус гарах Хөхийг шахах буюу хөхний товчийг хөхөхөд цус ялгарч байвал хөхний хорт хавдрын эхний үеийн шинж тэмдэг байж мэднэ.
Хөхнөөс сүү гарах Хөхийг шахах буюу хөхний товчийг хөхөхөд сүү гарвал өнчин тархины хорт хавдартай болсон байж болзошгүй.
Хөхийг дарахад өвдөх Тэврэлцэхэд хөхний нэг талын ямар нэгэн хэсэгт өвдөх, гарын алгаараа тэгшхэн тэмтрэхэд хатуурсан жижиг хэсэг мэдэгдэх бөгөөд хүндэрч өвдөж байвал хөхний хавдар болсноос сэргийлэх хэрэгтэй.
Байн дахин шээс хүрэх Хэрвээ бэлгийн ажиллагаа хийсний дараа байн дахин шээс хүрч, давсаг чинэрэх бөгөөд цагаан даавар арвидвал үтрээний трихомонадыт үрэвсэл, үтрээний бактерит үрэвсэл олсон, эсвэл эр нөхөр тань хүйтэн өвчинд нэрвэгдсэн байж болзошгүй.
Давсагны хавиар гөдийх  Дээш харж хэвтэх бүр, давсагны хавиар гөдийж, тэмтрэхэд хатуу санагдаж байвал, өндгөвчийн хорт хавдарт нэрвэгдсэнээс болгоомжлох хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих