Шар айраг хүн бүхэнд тустай биш гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

index05бөөббөбөыбыТулай өвчтөн. Тулай өвчин бол хүний бие дэх пурины солилцоо замбараа алдагдсантай холбоотой, тэгэхэд шар айрганд их хэмжээний пурин болон бөөм хүчлийн төрлийн бодис агуулдаг болохоор нэг удаа нэг шил уувал цусан дахь пурины солилцооны үр бүтээл “Шээсний хүчил”-ийн өтгөц 1 дахин нэмэгдэж, тулай өвчнийг цочмог хөдөлгөж, үе гишүүний цочмог өвдөлт, улайж хавдах зэрэг байдал гардаг.
Чихрийн шижин өвчтэй хүн. Ийм өвчтэй хүн чихэрлэг, тэжээл ихтэй хоол идэхийг цээрлэдэг. 1 литр 12 градусын энгийн шар айрганд 800 мл үнээн сүү буюу 500 гр хар мах, өөрөөр хэлбэл 250 гр талхны илчтэй байдаг. Чихрийн шижин өвчтэй хүн шар айраг уувал цусны чихрийн хэмжээ нь нэмэгдэж, хүчлийн хордлого болж өвчнийг хүндрүүлэх болно.
Даралт өндөр хүн: Даралт өндөр болох нь зовнил мэдрэл хөөрөх, бөөр булчирхайдуур тавигдахтай холбоотой байдаг. Шар айрганд агуулдаг их хэмжээний таргийн шүвтэр нь зовнил мэдрэлийн ширхэглэг дэх бөөр булчирхайдуурыг тавигдуулж, бүх биеийн жижиг артерийн судсыг хүчтэй агшуулж, цусны даралтыг огцом өндөржүүлэх буюу даралт өндөр өвчний аюулт байдал үүсгэж мэднэ.
Ходоодны архаг үрэвсэлтэй хүн. Түрүү булчирхайдуур Е нь ходоодны салст бүрхэвчинд үзүүлэх ходоодны хүчлийн нөлөөг эсэргүүцэж, ходоодны салст бүрхэвчийн хэвийн байдлыг баталдаг. Харин шар айраг уух нь ходоодны салст бүрхэвчийн түрүү булчирхайдуур Е нийлүүлэхийг бууруулж, ходоодны архаг үрэвсэлтэй өвчтөний ходоодны салст бүрхэвчийн хохирлыг хүндрүүлнэ.
Шархлаатай өвчтөн. Шар айрганд их хэмжээний нүүрс төрөгчийн давхар исэл агуулагддаг болохоор уусны дараа ходоод гэдсийг хөөлгөдөг бөгөөд спирт нь ходоодны салст бүрхэвчинд сэдэлт өгч, шархлаанаас цус гарах, ходоод цоорох зэрэг өвчин амархан тусч мэднэ.
Элэгний өвчтөн: Шар айраг нь градус дор боловч элгээр дамжиж  солилцоо хийдэг. Элэгний өвчтэй хүний элэгний ажиллагаа муудсан болохоор шар айраг уувал цаг тухайд нь задруулж, солилцоо хийхийг саатуулж, амархан спиртын хордлого болж, элэгний эсийг улам гэмтээх болно.
Дотор бөөрний өвчтэй хүн: Ийм өвчтэй хүний бөөрний ажиллагаа муу болохоор амархан шээс хоригддог. Шар айрганд маш их устай болохоор бөөрний даралтыг нэмэгдүүлж өвчнийг хүндрүүлж, усан хаван үүсгэдэг.
Урологий системийн чулуутай өвчтөн: Шар айраг нь архины зүйлд багтдаг болохоор цулгуй булчинг авчуулж, өвдөлт үүсгэн чулуужил үүсгэдэг. Шар айрганд кальци ба өвсөн хүчил зэрэг бодис агуулдаг болохоор урологий системийн чулуужил үүсгэдэг.


URL:

Сэтгэгдэл бичих