Алоэийн шүүсийг шавьжинд хазуулсны дараа загатнааг намдаах зорилгоор түрхдэг

100_b9df4f2946738dee2c19083f7f195f11Алоэ нь гайхамшигт эмчилгээний чанараараа бүх дэлхий даяар алдаршсан ургамал билээ. Энэхүү мөнх ногоон ургамал Зүүн, Өмнөл Африк болон бусад халуун орнуудад ургадаг. Түүнээс гадна 200 гаруй төрлийн алоэг хуурай цаг ууртай дэлхийн өнцөг булан бүрт тарьж байна. Алоэгийн эмчилгээний чанарыг хүмүүс эрт дээр үеэс таньж, эртний Египет, Грек, Ром, Энэтхэг, Хятадад хэдэн мянган жилийн өмнөөс ашигласаар иржээ. Анагаах ухаан 1-2 фут хүртэл урттай алоэгийн навчийг хэрэглэлэг.
Алоэгийн эмчилгээний шидэт чанарт аллатоин чухал үүрэгтэй. Аллатоиноос гадна алоэд байгалийн антиоксидант болох витамин В-ийн комплекс, С, Е витамин, бетакаротин зэрэг ашигтай бодис агуулагддаг. Энэхүү тэжээллэг бодисууд нь арьсны эрүүл ахуйд маш чухал үүрэгтэй юм.
Алоэ нь хамгийн сайн чанарын чийгшүүлэгч тосны гол найрлага болоод зогсохгүй наранд түлэгдэлтийн эсрэг бэлдмэл болдог. Энэ ургамлыг гоо сайхны хэрэгсэл, үс арчилгааны бэлдмэлүүдэд ашигладаг байна. Гэхдээ энэхүү ургамлыг шууд ашиглаж ч болно. Алоэгийн навчны дотроос ялгарч гарч байгаа шүүс нь чийгшүүлэх чадвартай тул түлэгдэлт, шарх, арьсанд ан цав үүсэх, үрэвсэх үед түрхдэг. Энэ үед алоэгийн шүүс тайвшруулах үүрэг гүйцэтгэнэ. Түүнээс гадна алоэг арьсны үрчлээг багасгах, шавьжинд хазуулсны дараа загатнаа, хорсолтыг намдаах зорилгоор хэрэглэж болно. Алоэг арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэх зорилгоор ашигладаг байна. Алоэгийн шүүс хөхрөлт, батга, арьсны жижиг согог, шарх, экземийн үед тустай. Мөн амны хөндийн зарим өвчин, хайрст үлдний үед ашигладаг байна. Алоэ нь шархыг түргэн анихад дөхөм үзүүлж, сорви багасгаж, хөгшрөлтийг удаашруулдаг. Алоэгийн навчийг ашиглах, шүүсийг нь шахахдаа энэ ургамал амархан хатаж, навчны зүссэн хэсэг дөрвөн цагийн дотор исэлддэгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу. Тиймээс зүссэн навчаа хуванцар саванд хийж, хэдэн цагийн турш хэрэглэж болно.


URL:

Сэтгэгдэл бичих