Дөргөний УЦС Дөргөн сумын газар нутгийн 1 хэсгийг усанд автуулж нөгөө хэсгийг усгүй болгожээ

Хар нуур, Дөргөн нуурийн хувь заяа Айраг нуур,Завхан голын араас орж байна
Уух усгүй болсон хүн мал идээшиж дассан нутгаасаа дайжиж эхэллээ. Ховд аймагт баруун бүсийн эрчим хүчний асуудлыг шийдэхээр 5 нь ч  усан цахилгаан станц баригдаснаас Дөргөний усан цахилгаан станц л одоохондоо хэвийн ажиллаж байна. Гэвч сайнд нэг саар гэгчээр баруун бүсийн цахилгаан эрчим хүчний 45 хувийг оросын шугамтай хавсран хангаж байгаагийнхаа хариуд Дөргөний УЦС-ын байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөө тасрахгүй байна. Өчигдөр бид Хар нуурын Монгол хадран загасны нүүдэл тасарч устах аюулд хүрснийг сануулсан. Тэгвэл Дөргөний усан цахилгаан станц баригдсанаар Хар усны нуурын сав газар дахь гол нууруудын усны баланс алдагдаж нэг хэсэг нь ширгэж нөгөө хэсэг нь хальснаас нутгийн ард иргэд хүн мал идээшиж дассан газраас дайжиж эхлээд байна.  Дөргөний усан цахилгаан станцыг анх барихдаа Москвагийн гидропроект институтын мэргэжилтнүүдийн боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлээр Чонохарайх голын хавцал, Далай нуурт үүсэх усан сангийн түвшин 1159,5 метрээс хэтрэхгүй байхаар тооцоолон барьжээ. Үүнийг хэвийн хэмжээ гэж тооцоолж гаргасан ч станц ажиллаж эхэлснээс хойг Далай нуурын усны түвшин 3-4 дахин нэмэгдэж нуурын ус сумын төвийн айл өрх албан байгууллагад  100 метрийн зайд дөхөж иржээ.Энэ аюулыг Усан цахилгаан станцыг барих үед байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн Алтан Эко компани сануулж байсан удаатай. Одоогоор сумын төвийн айл өрхүүдрүү ус арай орчихоогүй байгаа ч ийм эрсдэл бүрэн байна. Усан цахилгаан станцын дээд нуур голуудын усны түвшин сүүлийн 3 жилд ингэж нэмэгдсэн бол доороо харин усгүйдэж хатаж ширгэхийн аюул эхлээд байна.

Зарим нуурын ус өмхий үнэртэй болж,  нүүдлийн шувууд хамгийн их цугладаг зүүн өмнөд Азийн ач холбогдол бүхий энэ нууруудад ирэх  шувууд цөөрөх зэргээр байгаль орчинд сөрөг үзэгдэл тасрахаа больсныг нутгийн иргэд хэлж байсан. Байгаль орчинд гарч байгаа энэ сөрөг үзэгдлүүд цаг хугацааны хувьд Дөргөний усан цахилгаан станц ажиллаж эхэлсэнтэй давхцаж байгаа учраас  эдгээр гол нуурыг тэтгэж байдаг дээд нууруудын усан холбоон дээр баригдсан дөргөний усан цахилгаан станц буруутай гэж нутгийн иргэд үзэж байна. Алслагдсан нутгийн иргэд энэ станцын ачаар гэрэл цахилгаантай болсон ч нүүдэллэх нутаггүй, уух усгүй болохын зовлонг биеэрээ мэдэрч байгаа тэд аргаа барсандаа усаа жаахан тавиад өгөөсэй хэмээн дахин дахин хэлж байсан юм. Харин Дөргөний усан цахилгааны станцынхан станц горимынхоо дагуу ажиллаж усны балансыг жигд барьж байгаа гэсэн хариулт өгч байна.  Гэвч усан цахилгаан станц зарим үед 7-8 метр куб секунд ус гаргаж байсан удаа ч байгаа.  Станцаас гарч байгаа усны хэмжээг тогтмол хэмждэг усны харуул байхгүй учраас үүнийг батлах боломжгүй гэж Ховд аймгийн байгаль орчны хяналтын мэргэжилтнүүд хэлж байсан юм. Ер нь байгалийн зохилдолгоог хүчээр өөрчилсөн Дөргөний усан цахилгаан станц дээр байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийг судалж шинжлэх экологийн ажилтан ч алга. Станц ажиллаж эхэлсний дараагаар хийсэн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгаа, төлөвлөгөө ч алга. 21-р  зууны Монголын томоохон бүтээн байгуулалтын нэг гэж сайрхдаг Дөргөн, Тайширын усан цахилгаан станцууд өөр хоорондоо холбоотой нуур голуудын эко системийг ингэж алдагдуулж Их нууруудын хотгор мөхлийн ирмэгт ойрхон ирээд байна. Гэвч ундаалах усгүй бол хэчнээн мянган усан цахилгаан станц тог байгаад хүн мал, амьтан ургамал амьдрах аргагүй болох билээ. Аюул эцсийн цэгтээ хүрэхээс өмнө амдаж зогсоох хэрэгтэй байгааг Ховд нутгийн ард иргэд байгаль хамгаалах байгууллагууд ЭБЭХЯ, БОАЖ-ын яам Дөргөний усан цахилгаан станцыг шууд удирдан ажилладаг Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ компаниудад сануулж байна. Энэ нутгаас сонгогдсон УИХ-ын эрхэм дарга Дэмбэрэл, гишүүн Амаржаргал, Бямбацогт нар ч энэ гол нууруудаа нэг тойроод үзэхэд гэмгүй юм. Яагаад гэвэл сонгууль хаяанд байгааг сонгогчид мартаагүй байна.

tv9


URL:

Нэр: Christie Petros Огноо: 19 June 2019

আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in

uphindikhabar.in

Сэтгэгдэл бичих