Майкл Жексоны муруй халбага 800 ам.долларт хүрэв

Алдарт дуучин Майкл Жексоны муруй хоолны халбага 800 ам.долларт хүрчээ. Тус халбаганы эзэн Ури Геллер гэгч эр 2001 оны гуравдугаар сарын 7-нд алдарт дуучнаас авч байжээ. Ури Геллер нь ид шид, физик үзэгдлийг сонирхон судалдаг байна. Тэрбээр энэхүү халбагыг оюун ухааны хүчээр муруйлгасан ажээ. Дуудлага худалдааг өнгөрөгч ням гаригт нэгэн бяцхан зоогийн газарт зохион явуулсан байна. Дуудлага худалдаанд оролцогчдын сонирхолыг хамгийн ихээр татсан зүйлийн нэг нь тус муруй халбага байжээ. Энэхүү муруй халбагыг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн иргэн 800 ам.доллараар худалдан авсан байна

URL:

Сэтгэгдэл бичих