Христианчуудыг амьтан болгож буй гашуун түүх

1260855_418451344930432_1642929315_nАрабын орнуудад хрис­тианчууд болоод христосын сүмүүд халд­лагад өртлөө хэмээн өрнийн­хөн эмзэглэдэг ээ. Гэм нь тэд эвлэрш­гүй хоёр шашны эвлэрлийг ерөө­дөг. Эвлэрэхгүй бол тусламжаа зог­соолоо гэж заналхийлдэг. 2013 оны 7-8 дугаар сард Египетэд болж өнгөрсөн цуст явдал бол улс тө­рийн гэхээсээ ердөө л шашны хурц мөргөлдөөн. Исламистууд ба бусад нь гэж хуваагдсаны гор гарч байгаа нь тэр.

“2013.07.03”-тай зэрэгцээд тэр тэмцэл дахин дэгдсэн. Тэр үед Мурсийг авч хаялаа хэмээн цэргийнхэн рүү бус, христианчууд руу өнгөлзөж, халдаж дайрсан хэрэг гарсан. Египетэд үймээд бу­жиг­наад эхэлмэгц цагийн аясыг хү­лээн суусан исламистууд, сала­­фитууд христосын сүмүүд рүү хал­даж, нураан сүйтгэж, галдан шатаадаг. Зандалчлах гэдэг зүйл ангитай гэмт хэрэг Египетэд тоогоо алдсан. Би шашны мөргөлдөөнөөр авч ярьж байна. Лалын ахан дүүс нь исламизм, панис­ла­мизм, кутбизм, жихад, анти­сионизмыг үзэл суртлаа болгосон, Лал бүхнийг шийд­нэ гээд дүрэмдээ биччихсэн тул дүрмийнхээ дагуу ажил­ласан байхад юун зандалчлах гэмт хэрэг вэ.

Хүн амын 10 гаруй хувь нь христианчууд, тэд ард­­­чилсан за­маар сонгогдсон анх­ны ард­чилсан Ерөн­хий­лөгч Мурсийг гараад ирэхэд хамгийн их түгшсэн. Түү­ний үг хэл, үйл хөдлөлийг сэтгэл түг­шин ажиж сонсож суусан. Лалын, лалжсан, лаллаг төр-улсыг хэрхэн цогцлуулж эхэлж бай­гааг гутралын нү­дээр чухам хрис­тианчууд л харсан. Христиан–копт Адель Хаким Ширани ийн өчиж байна.

-Улс орныг хоёр хуваая гэх хүмүүс бий. Тэд христиан, мусуль­ман хоёр хоорондоо дайсагналцаж, түүгээр нь да­лимдуулан хрис­то­сын сү­мүүдийг шатааж байх хүсэлтэй.

-Эд бол харгис хүмүүс, үнэхээр маш харгис, тэдэнд буу зэвсэг бий. Бид бол үнэхээр номхон хүлцэнгүй, энх тайванч хүмүүс, бид бол алуур­­чид биш гэдгийг бүх дэлхий мэ­дээсэй. Бид бол энх тайванч үндэстэн.

-Ерөнхийлөгчийг долоо­ду­гаар са­рын 3-нд зайлуулсны маргааш нь л Египет даяар олон сүм дугана халдлагад өртөж, тоногдож, бур­хан шү­тээн нь доромжлогдсон. Бид энэ хэрэгт юуны өмнө “Лалын ахан дүүс”-ийг хар­даж байгаа.

-Олон шашинт Египетэд шаш­ны бүх төлөөлөл орсон Ардчилсан Засгийн газар эмхлэн байгуулахын төлөө тэвчээр заан хүлээцтэй хандаач хэмээн АНУ, бусад улс орнууд цэргийнхнийг уриа­лан дуу­даж байгаа шүү дээ!

Христиан–копт Магди Эмад ярьж байна.

-Нөхцөл байдал хурц­дахын хэ­рээр христосын сү­мүүд, христосын ба төрийн инс­титуциуд руу халдан довтлох явдал ихэсдэг.

-“Лалын ахан дүүс” юу хийж байгааг би ер ойлгохгүй байна. Манай эх орныг бү­тээн бай­гуу­лахын төлөө, эвлэрэхийн тө­лөө, улстө­рийн зохицуулалт эрэл­хий­лэхийн төлөө бид тэдэнтэй хамтран ажиллахыг чин сэт­гэлээсээ хүсч байна. Гэтэл энэ бү­хэн ямар ч үр дүнгүй өнгөрлөө.

Египетийн христиан цөөн­хийн төлөөлөгч Сильвия Луискандер ярьж байна.

-Хүчирхийлэл яриа хэлэл­цээнд байраа тавьж өгөх ёстой.

-Олон янзын үзэл бодол, олон янзын шашин шүтлэг байхаас би айхгүй байна. Хүн болгонд л өөрийн итгэл үнэмшил гэж байдаг.

-Хэрэв Та өөрийн үзэл бодлоо яриад над дээр хү­рээд ирж болно, тэгэхдээ на­дад түүнийгээ итгүүл, үнэм­шүүл!

-Харин над руу бүү халд, энэ чинь иргэншээгүй балмад явдал!
-Иргэншсэн байдал гэдэг бол халдлага хийснээрээ бай­­­­даггүй юм. Тархин дэх сэт­гэлгээ, өөрчлөлт шинэч­лэлд байдаг юм!.

Арабын хавр-аар Хосни Муба­ракийг зайлуулсны да­раахнаас еги­петийн коптууд үндсэндээ дайны байдалд шилжсэн юм. Коптууд руу халдах, алах явдал тогт­молжсон. Нэг долоо хоногийн дотор 15 христиан алагдаж, 200 гаруй нь шархадсан, нэг шөнө (жишээ нь 2013.08.22-ны шөнө) христианчуудын 52 сүм, мөргөлийн газар шат­­сан мэдээ хэвлэлд га­рах нь энүүхэнд. Синайд ч мөн христосын сүмийг уст­­­гаж, католик лам нар алаг­­­даж байна. Тус улсын 8-10 сая христиан 60-70 сая мусульманыхаа дарамтад байн­га байна. Лалын ний­гэмд өөр шашин, өөр шүт­лэг байх ёсгүй гээд мусуль­ман­­чуудынх нь бараг тал нь итгэчихсэн.

Христосын шашны нэг сайтад бичсэнээр бол, хрис­тиан айл өрхийн бал­чир нялхас мусульман болж өсч торних ёстой гэнэ. Хрис­­тиан хүний өмч рүү халд­­чихсан байхад “Аллах тэг гэсэн” гээд заачихад ял­гүй. Христианчуудын сүм төдийгүй тэд­ний эмнэлэг, эмийн сан, гэр байшин, хашаа, дэлгүүр, машин руу халдах, тонох, шатаах явдал бараг хэвийн үзэгдэл болох дөхсөн. Гэвч нөгөө эртний египетчүүдийн удам болох коп­тууд нь лалаас хамаагүй өмнөх шашин-копт, үнэн ал­дартны шашнаасаа татгалз­даг­гүй, энэ л хэлмэгдлийнх нь гол шалтгаан болох аж.

Антихристиан хүчир­хий­лэл хэрээс хэтэрч, нийгмийг эрс түг­шээсэн тул Түр Зас­гийн газраас хууль бо­ловс­руулжээ. Шашнаар шалт­гаалан хүчирхийлэл үйлд­вэл эрүүгийн хариуцлага тооцох ту­хай хууль.

Энэ хуулиар бол улс тө­рийн намууд шашны агуулгатай лоозон хэрэглэж болохгүй, шашны мөргөл хийж байгаа газарт жаг­саал цуглаан давхцуулан хийж болохгүй гэж заасан ба шашин сүм хийдийн барилга барих асуудал ч журамлагджээ. Сүм мечеть бос­гохдоо эрх тэгш байя гэсэн хрис­тиан­чуудын өнийн хүсэл биелэх болж байх шиг. Христианчуудыг ял­­гаварлан гадуурхахаа зог­соохыг хуульчлахыг 39 жилийн тэртээ санал болгож байсан ч 30 гаруй жил Мубаракийн дэглэм үл хэ­рэгсээд өнгөрчээ.

Ер нь Мубаракийг бу­руут­гах ял зэмийн дотор хрис­тианчуудын гомдол нэмэгдэж орох төлөвтэй.

Коптын сүм барих нь Египетийн төрийн аюулгүй байдалд занал­хийлэх аюул мэт асуудлыг хурцат­гасан байжээ. Шинэ сүм ба­рих нь бүү хэл, гадна талын өнгөн засал хий­хэд ч хүртэл Ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авдаг журам тогтоожээ. Сүм барина гэж төлөвлөсөн му­жийн губернатор нь цагдаа, аюу­лаас хамгаалахынхантай ярьж асууд­лыг хүндрүүлэн дараа нь Ерөн­­хийлөгчид өр­гөн барьдаг жу­рам хэв­шүүл­чихсэн байв. Улсын аюул­гүй байдлаар шалтаглан Му­­баракийн дэглэм иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлан, тэдний үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг хяз­гаарласан хууль мөрдүүлж байв. Анвар Садат алагдсан нь шаш­ны буруу болж таарсан ба энэ аллагын дараа шашны цөөнх рүү илт хялалзаж эхэлжээ. Зөвхөн ла­лын улс хэмээн Египетийг үзэж байснаас хрис­тианчуудын эрх ихээ­хэн зөрчигдөв. Ла­лын хууль тог­тоомжоос Үндсэн хуульдаа оруулс­наар энэ улсад албан ёсны ша­шин нь лал, түүний хууль зүйн эх сурвалж нь лалын эрх зүй болж ху­вирчээ.

Ийнхүү 8-10 сая египет коптууд (үндсэн иргэд нь шүү дээ) багтах шингэх газаргүй болохын эхийг Мубарак тавь­чихсан, Лалын ахан дүүс тэр бодлогыг нь итгэлтэйгээр үргэлжлүүлсэн болж таарч байна. Христиан цөөнхийн ша­шин шү­тэх эрх, ерөөсөө иргэний эрх нь Египетийн лаллаг онцгойрлын сүүдэрт ад шоо болон олон жилийг өнгөрөөсөн. Аль нэг шашныг тө­рийн шашин болгох нь эрт орой хэзээ нэгэн цагт бүтэлгүйтлээр дуусдагийн сонгодог сургамж нь Египет орон өөрөө юм. Үндсэн хуулийнх нь 2 дугаар заалт болох ис­лам бол төрийн шашин мөн, араб хэл бол төрийн хэл мөн, хууль тог­­тоомжийн гол эх сурвалж нь ла­лын хууль зүй (шариат) мөн гэсэн заалтыг аль Муба­ракийн үед мөрдөж байсан болж таарлаа. Энэ заалт олон юмны чөдөр ту­шаа болж байлаа. Улс тө­рийн реформ, ардчилалд хам­гийн том саад нь энэ заалт. Цаашлаад үндэсний эв нэгдэлд тун халгаатай. Коп­тууд улс орныхоо бүрэн эрхт гишүүн нь гэсэн ит­гэлгүй болно. Нэгэнт л цаана нь ша­риат байгаа юм бол шейх, мул­ла нар хуулийг яаж ч тайл­барлаж, завхруулж болно.

Иргэний эрх, шударга ёс гэдэг бол хөгжил дэвшлийн үндэс, дэлхийн иргэншлийн нэг гол үзүүлэлт, гэтэл Еги­петэд шашнаар нь га­дуур­хаад цөөнхөө хэн ч биш болгочихсон. Египетийн хрис­­тиан­чуудын удирдагч Пап III Шенуда бараг 20-иод жил хууль өргөн барих гэж хөөцөлдөөд тэр нь бүтээгүй, нас нь гүйцээгүй. Парламентэд цөөнхи христианчууд тө­лөө­лөлтэй байя, коптуудад онцгой статус эдлүүлье гэж тэр хуулинд заачихсан байж. Христиан охидыг хулгайлж мусуль­ман эрчүүдтэй хүчээр гэр­лүүлдэгийг болиулах гээд бараа­гүй. Христианчуудын гом­дол хуу­лиас гадуур үл­­дэнэ. Энэ мэт ис­ламистууд нь эрх баригчидтайгаа албан бусаар үгсчихсэн юм уу гэ­мээр байдал Мубаракийн үед бүр норм болчихсон байв.

Ерөөсөө харьцуулалт хий­­гээд үзэж болно. Миний ажиг­ласнаар Египетэд мечеть сүмээсээ хавьгүй их. Зөвхөн Каирт гэхэд л 4000 мечеть ажилладаг гэх статистик бий. Орон сууны хорооллоо ба­­­рихаасаа өмнө мечетээ заа­вал ба­рина. Дараа нь орон сууцаа. Христосын сүмүүд нь дан хуучны барилга, өнгө зүс муутай, том том мечетийн дэргэд ёстой жолдоно. Мечеть барихдаа уран барилгын талаас нь бус, дэлхий дээрх хамгийн аугаа их, бүх шаш­наас дээгүүрх шашны сүр хүчийг ха­руулахыг зорино. Коптууд сүм ба­рих гэж тө­рийн хүнд суртлыг туулна. Га­даад үзэмж, бэлгэдэл, шаш­ны онцлогийг нь төр хянана. Хамаг учир байдлаа төрдөө тайлбарлана.

Шашны зөрчлөөс болж хүчир­хийлэл гарах аваас “өөрс­дөө шийд” гэсэн зар­чим ноёлно. Хөөрхий хрис­тианчууд цөөхүүлээ тул ха­на мөргөнө. Коптын асууд­лыг ухаал­­гаар шийдсэн то­хиолдол ер байхгүй. Ухаа­лаг шийдүүлэхийн тулд ихээ­­­хэн өртөг төлнө. Лам ху­­­варгаа алуулж, сүмээ ша­таал­гаж байж л шинэ сүм ба­рих зөвшөөрөл олж авах жи­шээтэй. Шашин солино гэдэг ойлголт ислам дээр байх­­гүй.

Харин мусульман биш хүн лалд оръё гэвэл уриалгахан дэмжээд өгнө. Христиан, мусульман хоёр еги­пет гэрлэнэ гэж гонж, тийм гэрлэлт юм уу, дурлал үхэл хагацал, шашны мөр­­гөлдөөнөөр дуусна. Аме­ри­кийн Pew Research хэмээх судалгааны төв 2010 оны 12 дугаар сард египетийн му­сульманчуудын дунд со­цио­логийн судалгаа явуулж үзтэл хэрэв мусульман хүн хрис­тосын шашинд элсвэл цаазаар авсугай хэмээн санал өгөгсдийн 84 хувь үзсэн байв. Энэ чинь Тахрирын хувьс­галаас өмнөх тайван үеийн судалгаа шүү дээ.

Олхонуд Д.Баярхүү 
(Судлаач проф)


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.