100 хужаа руу зургаан монгол залуу очиж баатарлаж байхад, 100 хужаа руу зургаан монгол хүүхэн очиж садарлаж байна

Жэндэр гэдэг Монголын улс төр-нийгмийн лут хүчин зүйл байх. Уг нь гэндэр (латины гэнус-аас гаралтай) гэж бичих ёстой, хүйсийн тэгш эрхийг нийгэмд хэрэгжүүлэхийг хэлж буй нэр томъёо юм л даа. Гэтэл манайд бүх юм буруу зөрүү байдаг хойно, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх (фэминизм) явдал болоод хувирчихсан байх юм. Нэмэгдүүлэхдээ яаж гээч?

Өнөөгийн жэндэрч бүсгүйчүүд маань Жэндэрийн хууль эм Монгол улс үндэстний эрх ашгийг ихээр шамшигдуулав хэмээн хилэгнэж буй юм байна. Монгол Улс нэгдэн орж, 2015 онд хэрэгжилтийг нь дүгнэх учиртай Мянганы хөгжлийн зорилтоор бол ирэх сонгуулийн дараа УИХ дахь эмэгтэйчүүдийн тоо 30 хувиас доошгүй байх ёстой, өөрөөр хэлбэл, парламентын 76 суудлын 20-иод нь бүсгүй эзэнтэй болсон байх учиртай гэнэ.

Харин Жэндэрийн хууль тэр 30 хувийн квотыг тусгалгүй батлагджээ. Ухаан урт хүүхнүүд маань, энэ “хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг” таслан зогсоогдохгүй бол, хүн төрөлхтөнд хандаж тусламж эрэх юм байх. Адил нөхцлөөр өрсөлдөх нь жэндэр болохоос бус, аль нэг нь 30 хувийн квоттойгоор үзэлцэнэ гэвэл анти-жэндэр болох бус уу?

2000-2004 онд манай УИХ-д есөн эмэгтэй гишүүн байсан нь рэкорд аж. Тэгэхэд парламэнтийн эмэгтэйчүүдийн бүлэг байгуулагджээ. Чингээд юу хийж бүтээв? Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай болов гэнэ. Хангалтгүй л хөдөлмөрийн бүтээмж санагдана. Гэхдээ тэр хуулийн асуудлыг бүрэн хариуцаж үр дүнд хүргэсэн биш, ажилд нь дөхөм үзүүлсэн гэх шив.
2008 оны сонгуулийн өмнө УИХ сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь эмэгтэйчүүд байна” гэсэн заалтыг хүчингүй болгоход, парламэнтчид “Заавал 30 гэсэн тоогоор яах вэ. Эрдэм чадалтай хүүхнүүд маань шалгарч тодроод, тэр байтугай хувиар л нэр дэвшиг л дээ” гэж байжээ. Үүнийг даажигнал доромжлол хэмээн үздэг ажээ, жэндэрчид маань. Уг нь доромжлол бус, итгэл, хүндлэл мэт. Ямар нэг хуулийн заалтын хүчээр бус, өөрсдийн хүчээр дээшилж дэвшихэд буруу нь юу байх вэ? Хэрэв эмэгтэй улс төрчдийн төвшин 30 хувьд дүйцэхээргүй байгаа бол хэрхэх? Хүчээр дэвшүүлж, парламэнтэд суулгавал хүчирхийлэл хийлээ гээд л бөөн юм болох бус уу?

Парламэнтийн суудлын төлөөх тэдний хачирхалтай тэмцлийн талаар, сонин дээр ноднин хавар: “Ж.Занаагийн төслөөр бол УИХ-д 100 хувь оюун ухаантай 38, 70 хувь оюун ухаантай нэг эмэгтэй гишүүн суух нь ээ” гэсэн мэдээ нийтлэгдсэн нь: “Сүүлийн үед Л.Гүндалайн хамт хүчингийн хэргийн мөрдөгч болоод байгаа Ж.Занаа тэмцэгч хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд УИХ-д мөн төдий хувийн квоттой байх ёстой, үндэслэл нь ийм ийм гээд хуулийн өчнөөн заалт цуглуулжээ. Аягүйдвэл, хуулийн дагуу бол тэр санаа нь бүтэх юм шиг билээ шүү.

Даанч, 76-гийн 51 хувь нь 38.7 болох аж. Тэгэхлээр 38 бүрэн бүтэн эмэгтэй, нэг (өөрөөр хэлбэл 0.7) бүрэн бүтэн бус эмэгтэй байх учиртай болчихоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй нэг эмэгтэй. Эд эрхтний хувьд хөгжлийн бэрхшээлтэй байх нь эвгүй. Тэгэхлээр оюуны хувьд 70 хувьтай л эмэгтэй байж таарах гээд байна. Ер нь 70 хувийн оюунтай эмэгтэй байх нь л таарч байгаа юм шүү дээ. Эс бөгөөс биеийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй ч, оюуны хувьд тийм биш бол 0.7 биш, нэг хүн болоод, квот хэтэрчихнэ.
Ийм л нэг хуульзүйн хувьд үл гүйцэлдэх санааг Занаа улс төрч ярьж явна” хэмээжээ. Монголын 51 хувийг тасалж тусгаарлана гэх нь л холгүй туйлширдаг билээ, жэндэрчид маань.
Нэрт жэндэрч нэгэн хатагтай “Уг нь эмэгтэйчүүдийн квот гэдэг зүгээр л нэг дарга болох хүсэлтэй хүүхнүүдийн санаанаасаа зохиогоод олчихсон зүйл биш юм” гэсэн хэдий ч, Монголын нөхцөлд бол “…зүйл мөн” шиг санагддаг шүү. Олон олон бүсгүйчүүд маань “зүгээр л нэг дарга”, өөрөөр хэлбэл хэв шинжит олигарх болчихдог тул, нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүйтэй адилхан хэрэг юм даа. Төрийн захиргааны удирдах байгууллагын дарга нь эрэгтэй бол орлогч нь эмэгтэй байна гэх заалтыг Жэндэрийн хуулиас хасч баталсан нь зөв гэж олонх иргэд үзэх буй заа.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх: “Хэвлэл мэдээлэлд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байна. Рэкламанд эмэгтэй хүн нүцгэн, гэрийн эзэгтэй байдлаар л дүрслэгддэг. Хамтлаг дуучдын клипэнд ч тийм байдалтай байгааг үзэгчдэд чөлөөтэй хүргэж байна. Сэтгүүлчдийн 70 хувь эмэгтэйчүүд байдаг атал, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага эрэгтэй байх нь буруу юм. Энэ мэтээс болж, өнөө үед Мандухай сэцэн төрөхгүй байна” гэжээ. “Ирим” судалгааны төв мөн дуу авалцаж, “Хэвлэл мэдээллийн салбар жэндэрийн мэдрэмжгүй байна. Эмэгтэй олонхитой тус салбарын удирдлага эмэгтэйчүүдээс бүрдэх ёстой” гэжээ. Эрхэм зөвлөх болон төвийнхөн яагаад манай салбарт жэндэрийн зарчим ноцтой алдагдсаныг эс анхаарч, харин улам даамжруулахыг хүснэ вэ? Ташрамд өчихөд, Мандухай сэцэн төрөхгүй байгаагийн учир нь энэ мэт анти-жэндэрист хандлагад оршино.
Өнөөдөр Монголын ард түмний эсрэг өргөн гэноцид үйлдэгдэж байна. Харин жэндэрчид маань үүнийг сөрж зогсох байтугай, санаатай ч юм уу, санаандгүйгээр ч юм уу дэмжиж байна уу даа гэж бодогддог. Тэдний монгол эрчүүдийг үзэн ядахад чиглэсэн, харь дайснуудад л хамгийн ашигтай суртал ухуулга явагдахын хэрээр Монгол улс үндэстэн доройтож ирэв. Монгол эрчүүд ажилгүй, боловсролгүй, архичин, тиймээс улсаа, гэр орноо авч явдаг, тэжээдэг, боловсролтой, архи уудаггүй эмэгтэйчүүддээ гологдож байна гэхчлэн хорт ухуулгаар тэд урвагч дарга нарын, магадгүй харийнхны тусламжтайгаар мөн ч олон жил мунхруулав. Үнэндээ бол ямар ч үндэслэлгүй үзэл суртал, гүжир гүтгэлэг, хууран мэхлэлт. Бодот байдалтай огтхон ч нийцэхгүй гэдгийг нь эрүүл хүн бүр ойлгох баймаар. Гадаад “дотоодын” нэоколоничлогчид л гаслант амьдралын маань буруутнууд шүү дээ.

Монгол эрчүүдийгээ муулж хоолоо олж иддэг хацар гоо охидтой болжээ, бид. “Монгол эрчүүдийн нөхөн үржихүй” сэдвээр доктор цол хамгаалсан хүүхэн гадаадад их явж, галууны мах их ч идэж. Үр дүн нь гэвэл, “монгол эрчүүдийн байнгын бэлгийн партнёр дунджаар дөрөв, бараг бүгд БЗХӨ-тэй бөгөөд, тэр өвчтөнүүдийн 49 хувь нь үргүй” гээд л цааш хэлээгүй муу муухай, бузар булай юм байхгүй. Анти-жэндэр гэж энэ.
Жэндэрч нэгэн дарга: “Харамсалтай нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд квот тогтоох тухай ганцхан заалтаас нь болоод бүхэл бүтэн хуулийг хэдэн жилээр хав дарж чадсан эрчүүдээс илүүг хүлээнэ гэдэг бухын доодхыг харж үнэг турж үхэхийн үлгэр болох нь тодорхой” гэж мундаг дүгнэлт хийж дээ. Доодхыг биш, дээдхийг харж, үнэг шиг бус, хүн шиг яваасай гэж ерөөмөөр байна. Та бүхэн тэмцлийнхээ үзүүрийг монгол эрчүүдийн эсрэг пропаганд, харь эрийн күльт зэрэг өөрсдийнхөө буй болгосон сөрөг үзэгдлүүдтэй тэмцэхэд чиглүүлээч ээ гэж зөвлөмөөр ч байна.

Өөрийн эрчүүдийг жигшиж, харийнхныг шүтэн биширдгээс болж, зөвхөн солонгос харцуултай бараг 3000 бүсгүй ханилан оджээ. Бусад орныхонтой, бүр, түр, энд, тэнд ханилж буйг нь тооцвол замбараагүй тоо гарах биз. Тэгээд цаад эрчүүд нь манайхантайгаа зүйрлэхийн аргагүй, хөгшин хөвөө, архичин тамхичин, ажил төрөлгүй, алуурчин талуурчин, өвчтэй зовлонтой есөн шид нь бүрдсэн улс байдаг гэх. Дэлхийн хамгийн баян улс, дэлхийг эзэлж явсан хүчирхэг эрчүүдээсээ зугтчихаад тэнд асрагч, сэкс-боол, аллагын золиос болж явдаг нь мухар сохор харь эрийн күльт, сүсгээс болсон буюу.

Эмэгтэйчүүд Монголыг авч явж байнуу, аваачиж өгч байнуу. Өдгөө Монголд маань эрлийз хурлийз 0.7-1 сая байна ч гэлцдэг, энэ фактор улс оронд маань маш хүнд асуудлуудыг үүсгэдэг. Хаанаас тэр олон хурлийз, 5-р цуваа буй болов оо. Манай эмэгтэйчүүдийг хэн ч хужаа нартай баглаж хүлээд, хүчээр харьцаанд оруулаагүй л билээ.

Гэвч олон бүсгүйчүүд харийн өмнө нээлттэй, өөрийнхний хувьд хаалттай систэм хэвээр байна. “Ер нь манай эмэгтэйчүүдэд эх оронч, үндэсний үзэл, түүх соёлоо гэх сэтгэл байдаг юм уу?”, “Зуун хужаа руу зургаан монгол залуу очиж баатарлаж байхад, зуун хужаа руу зургаан монгол хүүхэн очин садарлаж байна. Мөн ч их ялгаа байна даа” гэх мэт үгс, халаглалыг миний бие цөөнгүй сонсдог бүлгээ.

Нэг сонины, дарга танилцуулдаг булан байх юм. Газрын дарга, 50 гаруй насныг, чайна дүртэй, пагдгар эрийн гэргий нь гэсэн чинь охин нь гэмээр гоо бүсгүй. Удалгүй өөр даргын гэр бүлийн бас тиймэрхүү дүр төрх нийтлэгдэв. Нөхрөө тэжээгээд байгаа гэхээсээ илүү, нөхрөөрөө тэжээлгэх гэсэн бэлэнчлэх сэтгэлгээ түгээмэл байгаагаас болж, монгол бүсгүйн имиж монгол ч биш, юу ч биш болж байна.

Иймэрхүү сөрөг үзэгдлийн эсрэг жэндэрчид маань тэмцэж байгууштай. Монголынхоо хоёр хүйсийнхнийг хагалан бутаргах, салгах сарниах бус, нэгдэж нягтруулахын төлөө тэмцүүштэй. Бусад улсад бол харийнхантай элдэвлэдэг хүүхнүүдээ бүсгүйчүүд нь өөрсдөө гэсгээн цээрлүүлдэг байх юм. Манайд харин янхан, лэсбийн эрхийг хамгаалагчид зөндөөн, эмэгтэй хүн хулгай хийсэн ч, нөхрөө алчихсан ч хариуцлага хүлээж болохгүй гэж муу бүхнийг нь өөгшүүлэгсэд түм бум байх.
Монгол бол дэлхийн хүн амын хагасаас илүү нь аж төрдөг Ази тивдээ эмэгтэй хүний эрхээр тэргүүлдэг, бөмбөрцөг даяарт хэдхэн орны дараа ордог, эмэгтэйчүүдээ бүр толгой дээрээ гаргачихсан, давруулчихсан улс байхгүй юу. Ямар сайндаа л авах, хэрэглэх талаар давуутай байх гэж шаардаж, хийх, хариуцах болохоор зугтаж байдаг жэндэр зүтгэлтнүүдээ хүлцээд л, доромжлуулаад л сууж байхав дээ.
Ардын ёс уламжлалаар зарим зүйлд эмэгтэй хүнийг оролцуулдаггүй явдал улс үндэстэн бүрд байдаг, тэгвэл эрэгтэй хүнийг оролцуулдаггүй ёс уламжлал ч буй буюу. Гэтэл манай жэндэрчид наадмыг хүртэл бойкотолно гэж хийрхэх. Бүх юмыг адилтгана тэгшитгэнэ хэмээгсэд таарсан эмнэлгийнхээ л хаалгыг татах болох байх.
Миний бие мэдээж Монголын эмэгтэйчүүддээ хайртай. 1995 онд фэминизм, эмансипацийн асуудлаар сонины тусгай дугаар бэлтгэж, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар дуугарч л байсан. Яахав, эмэгтэй юм хөөрхий гэх ууч, өрөвч сэтгэлээр бүсгүйчүүдийн талаар бараг шүүмжилж бичиж байсангүй. гэвч энэ удаад алдаа дутагдлын талаар бичиглэхэд хүрэв.

Монгол оронд, нэоколоничлол-гэноцидийг таслан зогсоох, жинхэнэ ардчилсан хувьсгал хийх, эрүүл нийгмийг цогцлоох, ашигт малтмалдаа хууль ёсны эзэн болсны үндсэн дээр олон салбарт хөгжингүй эдийн засгийг цогцлоох, газар хөдлөлийн аюултай тэмцэх гээд тулгамдсан хурц асуудлууд зөндөө байна. Эдгээрийг шийдвэрлэхийн төлөө тэмцэж байгаа эмэгтэйчүүдийг бол би хоёр гараа өргөөд дэмжинэ (тийм эмэгтэй байнуу, үгүй юу). Харин УИХ-ын суудал, албан тушаалын 30-51 хувийг квотоор хүртэх, монгол эрчүүд, улс үндэстнийхээ эсрэг суртал ухуулга хийх, эмэгтэйчүүдийг нэн давуу эрхтэй, төдий чинээ бага үүрэг хариуцлагатай болгохын төлөө зэргээр тэмцэж буйг бол яасан ч дэмжихгүй.

Ч.Мөнхбаяр
ММХI.III.VII


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих