“Bold Unplugged Night”-ийн эргэн тойронд

Фэнүүддээ үргэлж шинэ, содон хэв маяг, аялгуугаар бэлэг барьдаг Төрийн соёрхолт дуучин Д. Болд 8 сарын 16 нд “Vegas” клубд, 23 нд “Centro” клубд, 24 нд “Corporate” зочид буудлын “View lounge”-д тус тус “Bold unplugged night” амьд тоглолтоо хийж фенүүдтэйгээ 3 өдрийн турш хамтдаа дуулж бүжиглэлээ.

Тус тоглолтуудад Болд өөрийн хит дуунуудаас дуулсан төдийгүй 3 охин хамтлагийн Солонгоо “Камертон 2” шоуны ялагч залуус манай шилдэг хөгжимчид болон Камертон хамтлагийн дуучид болох Эба, Мэдэ нар мөн хүрэлцэн ирж цугтаа дуулсан билээ. Тоглолтуудын хамгийн оргил үе фэнүүдийнхээ дундаас өдөр бүрт нэг азтанг тодруулж өөрийн бүх CD болон BOLD бүсээ бэлэглэн сюрприз барьсан явдал байлаа.

“Энэ мөч ахин хэзээ ч ирэхгүй ONLY ONE, энэ бол Болдын ХАЙРЫН ХҮЧ, Болд өөрөө АМЬДРАЛЫН ГОЛ ДҮР, Болдын дууг сонсохоор дэлхий 440HZ эргэх юм, Дэлхийд ганцхан байх МОНГОЛ ПОП- ийг Болд дуулна, МОНГОЛ ПОП 2- т Монголчууд бүгд CLAP, харин одоо бүгдээрэй ХУВЦАСАА ТАЙЛААД ШИД…” гэх мэтчилэн 3 удаа тоглогдсон амьд тоглолтонд Болдын үнэнч фэнүүд үнэхээр сэтгэл өндөр байсан нь түүний Facebook хуудсанд үлдээсэн сэтгэгдлүүдээс тодхон харагдаж байлаа.

Бас нэгэн таатай мэдээ дуулгахад дуучин Болд үзэгч фенүүдиинхээ хүсэлтээр энэ долоо хоногийн 5 дах өдөр буюу 9 сарын 6-нд Metropolis night club-д дахин нэг удаа “Bold unplugged night” амьд тоглолтоо хийхээр болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.