Монгол Улс “Алтан дорнод Монгол” ХХК-тай холбоотой олон улсын арбитрын маргаанд яллаа

2007 онд ОХУ-ын иргэн С.В.Паушок болон түүний хоёр компани  “Алтан дорнод Монгол” ХХК болон Востокнефтьгаз ХХК нь  Монголын Засгийн газрыг Олон улсын Арбитрын шүүхэд өгсөн.  нэг тэрбум ам.долларыг нэхэмжилсэн арбитрын маргаан  гурван жил хагасын  хугацаанд үргэлжилж, өчигдөр  олон улсын арбитрчид шийдвэрээ гаргажээ.

Олон улсын Арбитрын шүүх  Монгол Улсын Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль нь олон улсын эрх зүйд нийцсэн гэсэн үндэслэлээр нэг тэрбум гаруй ам.долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Арбитын бүрэлдэхүүн “Сүүлийн жилүүдэд татвар нэмэгдсэнд гайхах зүйлгүй”, Монгол Улс нь уул уурхайн бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлсэн цорын ганц орон биш” гэсэн байна.

Н.Яруу


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих