Чанар муутай MNBC кабелын телевиз хэрэглэгчдээ бухимдуулав

Тунгалаг тамир кинон дээр Хонгор гардуулчихсныхаа дараа Цахиур Төмөр дээр очоод “ахаа намайг бодоорой” гэж хэлдэг дээ.

Тэр үгийг агаарын сувагтай , суваггүй телевизүүдийн захирлуудыг санаа аваасай гэсэн үүднээс энэхүү мэдээг бичлээ. Нийслэлийн зарим алслагдмал болон хаалттай бүсүүдийн айл өрхүүд Улаанбаатар хотод цацагдаж буй телевизийн олон сувгийг хүлээн авч үзэхэд ихээхэн хүндрэлтэй асуудалтай тулгардаг. Тэгвэл “MNBC” дижитал телевиз нь тоон системийн дамжуулах станцын тусламжтайгаар үндэсний төдийгүй гадаадын телевизүүдийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжтой гэх мэтийн  рекламаар хэрэглэгчдийн тоог нэмдэг MNBC  кабелын телевиз нь яг үнэндээ бол үргэлж тасарч, гацаж хэрэглэгчдээ бухимдуулдаг гэнэ. Ихэнх суваг  нь гарахгүй жаахан салхитай өдөр бол бүүр ч гардаггүй гэх мэтийн гомдол, санал байнга гардаг.  Сансар кабелын телевиз шиг утсаар холбоод  аятайхан гардаггүй анх  тавиулсан хэрэглэгч тийм ч бага биш мөнгө зарцуулаад  станц , антени гэх  мэт хэргсэлийг нь авч  суурьлуулдаг. Нэгэнт тэгж мөнгө зарцуулсан болохоор буцаагаад өгчихөж болохгүй  учраас  яалтай ч билээ.   Е41  гэсэн дугаар хэзээний л гараад ирнэ. Утасруу нь залгаад асуухаар антени хөдөлсөн  гэж хэлээд л болно. Харин сарын сүүл болох төдийд л  төлбөр гээд тасалчихдэг хэмээн гомдол мэдүүлсэн хэрэглэгчид цөөнгүй гэнэ.

factnews.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих