Гэрэлтүүлэг ямар ашиг тустай вэ?

lampГэрийн тавилга, засал чимэглэл тааламжтай сэтгэгдэл төрүүлэхэд гэрэлтүүлэг 70 хувийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ.
Үүнд таван үндсэн хэлбэр байж болно.
Нэг. Өдрийн гэрэлтүүлэг. Ихэвчлэн оффист тохиромжтой. Гэрт бол юм урладаг эсвэл оюуны хөдөлмөр эрхлэхэд зориулсан өрөө, тасалгаанд тавьж болох юм. Хөхдүү туяатай гэрэл нь бүх деталийг нарийн харахад тустай. Гэхдээ нүүрний арьсыг хэт цонхигор харагдуулдаг.
Хоёр. Шар өнгийн сонгодог гэрэл. Зочны өрөөнд нэн тохиромжтой хувилбар. Зөөлөн гэрэл нь арьсны өө сэвийг нуун дарагдуулж, үсний гоо сайхныг тодруулж өгдөг.
Гурав. Тод цагаан гэрэл. Гал тогоонд зохицно. Ийм гэрэлд хоол бэлтгэх нь маш тааламжтай. Чухам цагаан гэрэл хүнсний бүтээгдэхүүний өнгийг нарийн тодорхойлоход тустай.
Дөрөв. Ногоовтор гэрэл. Хүүхдийн өрөөнд тохирох хувилбар. Ногоон өнгө нь тайвшруулах нөлөөтэй тул хүүхдийн нүдэнд маш чухал. Мөн ийм гэрэл “хүүхдийн ажлын ширээнд” уншиж бичихэд тав тухтай байдаг.
Тав. Бараан гэрэл. Унтлагын өрөөнд зохицох шийдэл. Бараавтар, бүдэгдүү гэрэл нь бие галбирын махлаг хэсгийг нуун дарагдуулдаг. Хэрэв бие галбираа төгс төгөлдөр гэдэгт эргэлздэг бол бүдэг улаавтар өнгөтэй гэрэл танд тусална.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.