Алтны үнэ дахин дээд хэмжээнд хүрэв

ЛОНДОН./ИТАР-ТАСС/. Өнгөрсөн лхагва гарагт Нью-Йоркийн бирж дээр нэг унц алтны үнэ 1517,1 долларт хүрч, дахин түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Мөн арилжааны явцад унц алтны үнэ 1527,7 долларт хүртэл өссөн байна. АНУ-ын Төв банк долларын бодлогын хүүгээ өсгөхийг яарахгүй байна гэж банкны тэргүүн Бен Бернак мэдэгдсэний дараа алтны үнэ ийнхүү чангарчээ.
АНУ-ын Төв банкны энэ бодлого нь цаашид долларын ханш бууруухад нөлөөлнө гэж  томоохон хөрөнгө оруулагчид үзэж байна.
http://shudarga.mn/images/shudarga/%D0%BC%D0%BE%D0%BD%D1%86%D0%B0%D0%BC%D1%8D.gif


URL:

Сэтгэгдэл бичих