Зорилгоосоо ухраа юу гэх бодол төрүүлж байна гэв


Ардчилсан намаас сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалт өнөөдөр боллоо. Уг уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, АН-ын нарийн бичгийн дарга, Улстөрийн бодлогын хэлтсийн дарга Д.Анхбаяр, АН-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Чулуунбилэг нар оролцсон юм. Энэ үеэр МАН-ын шинэчлэлийн хорооны залуус засгийн газрыг, тэр дундаа ерөнхий сайдыг өөрийн дураараа огцрох ёстой гэсэн шаардлага тавьсан талаар байр сууриа илэрхийлэв. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хэлэхдээ “МАН сөрөг хүчин учраас байсхийгээд огцруулах асуудлыг тавьж байгаа. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар тийм ч муу ажиллахгүй байгаа. Эдийн засгийн тодорхой хүндрэлүүд гарч байгаа нь үнэн. Энэ нь дэлхийн эдийн засаг хямралын үр нөлөө Монголд нөлөөлж байгаатай холбоотой. Мөн Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил бас нэлээн буурсан үзүүлэлттэй гарч байна, түүний нөлөө бас бий. Нөхцөл байдал амаргүй байгаа ч Засгийн газрын зүгээс Чингис бондыг төлөвлөөгүйгээр оруулж ирсэн ч нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалтын ажлыг маш сайн хийж байгаа. Хийж бүтээж байгаа зүйл чамгүй бий. Тийм болохоор хөрөнгө оруулалтын тасалдлаар эдийн засгийн өсөлтийг дангаар нь тооцохо нь өрөөсгөл гэж хэлэх байна даа” гэв. Харин Олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Чулуунбилэг “МАН-ын “Шинэчилье”-гийн залуус “Эдийн засаг хямарсан учраас Засгийн газар огцрох ёстой” гэдэг шаардлага тавьсан.  Бодит байдал бол эдийн засаг хямраагүй, эдийн засагт хүндрэл гарч байгаа. Эдийн засгийн хүндрэлийн нөхцөлд ямар арга хэмжээ авч байна вэ, бидэнд ийм санал байна гэж хэлэхийн оронд Засгийн газар огцор гэж хэлж байгаа нь, огцруулсны дараа эдийн засаг яаж өсөх вэ гэдэг ойлголт алга л гэж хэлэх байна. Түүнээс гадна “Шинэчилье хороо”-ны залуус намаа шинэчлэх зорилготой байгуулагдсан. Гэтэл одоо Засгийн газрыг огцруулах шаардлага тавиад сууж байгаа нь зорилгоосоо ухраа юу гэх бодол төрүүлж байна гэсэн юм.
Н.Батаа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.