Ц.Ганхүү: Миний эхнэр Х.Тэмүүжин сайдад захидал бичээгүй

ganhuu-middleШШГЕГ-ын дарга байсан Ц.Ганхүү эхнэртэйгээ нийлж, Х.Тэмүүжин сайдыг дарамталсан гэх мэдээлэл тарсан билээ.

Энэ талаар ШШГЕГ-ын дарга асан Ц.Ганхүүтэй холбогдож, таван үг солилоо.

-Таныг ШШГЕГ-ын дарга байхдаа албан тушаалаа ашиглан бусдын эд хөрөнгийг өөрийн хүргэн дүүдээ шилжүүлсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Мөн Х.Тэмүүжин сайдад хаягласан учир битүүлэг захидлыг таны эхнэр бичсэн нь нотлогдсон гэж байсан?

-Бид ерөөсөө тийм үйлдэл хийгээгүй. Хэн нь яагаад ийм мэдээлэл гаргаад байгааг ойлгохгүй байгаа. Тэр хураагдсан гээд байгаа газрыг худалдаж авсан н.Энхтайван гэдэг хүн одоо угаалгын газраа ажиллуулаад л байж  байгаа.

Тэндээс очоод үнэн, худлыг нь  лавлаж байж, бичих хэрэгтэй. Ямар ч нотлох баримтгүйгээр хүнийг ингэж гүтгэж бичиж болохгүй. Х.Тэмүүжин сайдад учир битүүлэг захиа ирсэнтэй миний эхнэрийг холбож, яриад бараг нэг жилийн хугацаа өнгөрлөө. Ямар ч оролцоогүй болохыг нь шүүх, цагдаагийн байгууллага аль хэдийнэ нотолчихсон шүү дээ.

-Та тэгээд энэ бүхний хариуд ямар ч тайлбар хийгээгүй гэж үү?

-Намайг яагаад ингэж оролдоод байгааг үнэхээр ойлгохгүй байна. Би тухайн мэдээлэл гарсан сонин хэвлэл, сайтууд руу утасдахаар өөдөөс “Төлбөртэй юм аа” гэдэг тайлбарыг өгдөг. Ер нь албан ёсоор шалгуулах байгууллагаар нь шалгагдаад,  үнэн худал нь тогтоогдчихсон болохоор одоо ч тоохоо больчихсон доо.

-100 орчим сая төгрөгийн өртөг бүхий камер оруулж ирсэн нь бас тантай холбоотой гэх юм. Хэдэн сарын өмнө Бааварыг галд өртөх үед тэр камерууд нь ажиллахгүй байсан гэсэн?

-Тэр камерууд чинь намайг ШШГЕГ-ын дарга болохоос өмнө ирээд хураагдчихсан байсан. Надтай ямар ч холбоогүй.

Н.Мөнхгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих