​Найрааны харцага Н.Түвшинбаяр найраа хийнэ

Олимпийн аварга Н.Түвшинбаяр харцага цолныхоо найрыг нижгэр хийх гэж байгаа тухай хэвлэлээр шуугиж байна. Олимпын анхны аварга, олимпийн анхны хос медалтан хэмээн хэний ч аавын хүү одоохондоо хүрээгүй оргилд хүрсэн. Түүнд монголын ард түмэн хайртай бас хүндэтгэж явдаг.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар улсын наадамд 6 даван улсын харцага цол хүртсэн боловч харин олон хүн баярласангүй. Учир нь түүнийг найраагаар цол авлаа хэмээн түүнийг дэмжигчид бухимдаж дургүйцэж байна. Үнэхээр түүнд улсын аварга Г.Өсөхбаяр зүгээр тахимаа өгч, цолонд хүргэсныг монголын ард түмэн харсан. Долоогийн даваанд аварга Мөнхбатыг амалж авлаа хэмээн бараг л зодох шахам мөргөн хөөж байгаад унсан. Заавал үндэсний бөхөөр хүртэл аварга болохыг хүсэж байгаа юм гэж үү. Яасан их шуналтай хүн бэ?

Үнэхээр аварга болохыг хүсээд байгаа юм бол ирэх жилийн наадмаар мөнгө нь байвал сайн найраад аварга болчихгүй юу даа. Энэ жил нэг удаа ард түмнээ доромжилж болсон юм чинь ирэх жил ч бас болох л байлгүй. Бөхийн холбоо ч угаасаа наймааны газар болсон юм чинь юу ч саад болохгүй.

Нэг жилийн хүч хөдөлмөрөө гарган зодоглодог улсын наадмын хүчит бөхийн барилдаан нь барилдаан биш харин наймаа панз үсэргэдэг газар болжээ. Дараа жил Н.Түвшинбаяр арслан, түүний дараа жил аварга болох байлгүй дээ. Бас хэн нь духан дээр нь үнсээд цолонд хүргэх юм бол доо. Үнсэлтийн цаана юу явагдаж байгаа бол.

Ард түмний хүндэтгэлийг хүлээсэн аварга маань ядаж үнэнээрээ амьдраасай. Таныг даган дуурайж, тань шиг тамирчин болохыг хүссэн мянган мянган монгол хүүхдүүд байгаа шүү.

Эх сурвалж: tsagtur.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.