Үхэл

Төрөх ба үхэл хоёроор бүх амьд биет хашигдсан. Гэхдээ амьд биетүүд дотор хүн л зөвхөн үхнэ гэдгээ мэддэг. Хүн төрөх үедээ түүнийгээ ухаарахгүй. Хүн өөрийн хэрхэн төрсөн тухай эрэгцүүлэхэд ямар ч тод санамж сэрэхгүй. Тиймээс хүн одоо энэ байгаагийнхаа эхлэлийн тухай үзсэн зүйл юу ч үгүй. Үхэл бүхэн хүний өмнөөс ирж буй. Гэхдээ яг хэзээ ирэхийг мэдэхгүй. Тиймээс үхэхгүй юм шиг л амьдардаг. Амьдарч буйнхаа хувьд хүн ерөөсөө үхнэ гэдэгтээ үнэмшихгүй. Гэтэл энэ шиг гарцаагүй зүйл үгүй. Үхлийн тухай мэдсэн мэдлэг түүнийг бодит болгоно.

Энд би амьдралын хязгаарын тухай л ярьж буй. Хамгийн дотны хүн төгсөнө, хамгийн хайрладаг хүн ч төгсөнө, бас хүн би өөрөө яг одоо байгаа маань төгсөнө. Ингэж бүгд хязгаарт гарцаагүй очих хүний оршихуйн тухай байгаагийн ухааныг ухаарахыг шаарддаг. Төрсөн бүр л үхнэ шүү дээ. Гэтэл биологийн салбар үүнтэй тийм ч ханамжтай биш. Биологи асуухдаа амьдралын ямар явцад үхэл зайлшгүй ирдэг вэ гэдгийг судалдаг. Жишээлбэл, судлаачид хөгшрөх явцыг удаашруулах боломж бий гэж асуудаг. Зарим судлаачид цаашилбал нэгэнт төрсөнүүд илүү их удаан наслах боломжтой гэдэг ба үүний тулд хөгшрүүлээд буй биологийн явцыг хянаж чадах хэрэгтэй гэдэг. Гэхдээ л хэдий хэр удаан наслуулж чадлаа ч гэсэн эцсийн эцэст үхлээс мултрахын аргагүй. Яагаад гэвэл эр эм хүйсүүдтэй адил бас үхэл амидралын нэг хэсэг. Үхэл ерөөсөө хүний байгаагийн хэрхэн эхлэлийн нууц.

Хүн үхлээс айдаг. Зарим үхэл өвчнөөр ирнэ. Өвчнөөр хүнд өвдсөн хүн тэр л зовлонгийн дунд хэд хэдэн удаа үхэх мэт. Зарим хүн үхээд буцаж сэрсэн ч гэх шиг. Гэтэл энэ үхэл биш. Яагаад гэвэл зовлонг л эдэлсэн. Ерөөсөө зовлонг зөвхөн амьд хүн л эдэлнэ. Тиймээс үхэж үзсэн хэн ч үгүй харин үхэх шахсан олнууд. Гэтэл байгалийн жамаар үхэх зовлонгүйгээр явагдах боломжтой. Ердөө л ганцхан секундын явц. Ингэж үхэх тамир алдсаар төгсөнө. Зарим хүн унтах нойрондоо өнгөрнө. Мэдээж үхэлд хүргэх өвчнүүдийн зовлонг эмнэлгийн аргаар багасгах боломжтой. Нэгэнт үхэл психо физикийн явц тул биологийн болон фармакологийн мэдлэг ихсэх бүр өвчин туссан ч гэсэн хүн өөрөө өвчиндөө нэг их зовохгүйгээр үхэх магадтай.

Яг хэлэхэд гарцаагүй энэ ирэх үхлээс айх тэр айдсыг давахад юу ч туслахгүй. Эмнэлэг эсвэл бөө, эсвэл лам туслахгүй. Яагаад гэвэл эд бүгд гаднаас л оролдож буй оролдлогууд. Харин үхлийн айдсыг устгахад зөвхөн философи л тусална. Яагаад гэвэл хүний ухаанд л энэ бүгд хамаатай. Үхэж хэн ч үзээгүй, үхэл бидэнд ирэхийнхээ өмнө жоохон ч гэсэн мэдээ дамжуулахгүй үхсэн хүмүүсээс нэг ч буцаж ирээд бидний дунд суугаагүй. Тиймээс үхлийн тухай төсөөлөл байхгүй. Бид үхлийг төсөөлөх ч үгүй. Үхэл юу ч биш. Үхлээс айна гэдэг юу ч бишээс айхтай адил. Үхлийн төлөв бүрэн ондоогоор байх. Юу ч бишийн дараахийг мэдээж юу ч биш гэх аргагүй. Тэр ондоогоор байх магадгүй намайг хүлээж буй. Үхлийн дараа яах бол гэсэн айдас. Үхлийн дараа одоогийнхоороо биш харин ондоогоор байна шүү дээ. Энэ хоёр хоёулаа л аймаарууд. Үхэл гэсэн юу ч бишээс айх бас үхлийн дараа үхчихсэн байгаагаараа байх тэр дараахаас айх айдсууд.

Юу ч биш гэдэг оронгийн бас хугацааны бодитын өмнө юу ч биш. Бид өдөр дутмын амьдралын бодитоос өөр айх тийм бодит үнэхээр үгүй шүү дээ. Тэгвэл бидний үхлийн тухай хэрхэн ухаанд буусан ухаарал шийдэх үү. Хайртай хүний үхэл түүний яг одоо биеийн үгүйрэл зогсоохын аргагүй өвдөл хүний ухаанд үүрдийн одоог үүсгэнэ. Нэгэнт бүгд л төгсөх тул ард үлдсэн хүмүүст хэдийгээр дурсамж үлдлээ ч үүрд биш хэн ч хэнийгээ үүрд дурсах боломжгүй. Эцсийн эцэст хүн устахгүй гэсэн хүсэлтэй тэгвэл ерөөс усташгүй гэсэн юу гэсэн ойлголт вэ. Үүнийг философи дараахаар хариулдаг. Хугацааны хувид цааш баймаар байна шүү дээ гэсэн философийн дизайнтай хамаатай. Гэхдээ үүрдийн болох гэсэн хүслээс ондоо. Үүрдийн гэсний тухай хэрхэн бодох вэ.

Хугацааг дотор нь 2 хуваадаг. Нэгд тойрог хугацаа ба линэар хугацаа. Антикийн философичдын хариулт яагаад үхдэг вэ гэсэн асуултад ингэж хариулсан: Хүмүүст төгсгөлөө эхлэлтэй холбох чадал дутдаг гэсэн. Хэрвээ үүнийг л чадвал үхэшгүй гэсэн. Тойрог хугацаа гэвэл түүн дотор л дахин төрөх ба яагаад гэвэл хугацаа буцаад энэ л тойрогтоо эргэлдэнэ. Гэхдээ энэ өөрөө явагдах явц биш. Яагаад гэвэл ид шидийн хүч бас үйлчилнэ. Эцсийн эцэст дахин төрнө гэсэн үйлдэл хамгийн хүчтэй амьдралын урам гэж Ницшэ хэлсэн. Нэгэнт л тойрог тул дахиад л төрнө гэсэн үг ба үүрдийн дахин төрөлт гэсэн сургаали. Ерөөсөө он дараалалын бичиг буюу календарь ч гэсэн энэ дахин давтагдахыг илэрхийлдэг.

Тэгвэл линэар хугацаа тойрог хугацаанаас ялгаатай. Энэ хугацаа эцсийн төгсгөлийг авчирна. Эмпирийн бодит байдал. Хугацаа өнгөрнө. Дахиж ирэхгүй тул эмгэнэлтэй бас гашуудалтай. Тиймээс жаргалтай үе сэрүүн байлгана. Аль болох түүнийгээ барина, яагаад гэвэл дахиж ирэхгүй. Энэ хоёр төрлийн хугацаа тухайн мөчид утга өгнө гэхдээ ялгаатай. Тойрогон хугацаанд мөч дахиад л үүрдийн давтагдана. Харин линэар хугацаанд зөвхөн хугацаа л шийднэ. Хугацааг давдаг. Тойрог хугацааны онцлог нэг амьдралаас нөгөө амьдралд очиход түрүүчийнхийгээ мэдэхгүй. Зөвхөн линэар хугацаанд л хугацааг даван бодох боломжтой. Тиймээс Линэар хугацаанд бид өөрсдөө бас бүх юмс бидэнд туссан тусгал. Энэ тусгал хугацаалаг.

Бид хугацааны ертөнцөөс мултрахгүй. Энэ ертөнцөөс ондоо рэал бас судлагдахаар ертөнц үгүй. Энэ хугацаалгын өмнө хугацаа үгүй бас төгссөний дараа хугацаа гэж үгүй. зөвхөн нэг л эхлэл бий бас нэг л төгсгөл бий. Гурван төрлийн хугацааг ялгадаг. Энд хугацаалаг, хугацаагүй ба үүрдийн гэсэн гурван хугацааны тухай яридаг. Хугацаалаг гэдэг рэал. Эхлэлгүй бас төгсгөлгүй. Үндэсгүй бас зорилгогүй. Түүнийг зөвхөн мэдрэлийн эрхтэнүүдийн одоогоор л үзсэн үзлүүд. Энд дазайн \энд байна\ гэдгээр үргэлжийн хөдөлгөөнд.

Хугацаагүй гэдэг бүх хугацаанаас чөлөөлөгдсөн. Логик ба математикийн хэллэгээр үүнийг илэрхийлдэг. Жишээлбэл Питагорийн хэлсэн тодорхойлолт тэр түүнийг нээхээс өмнө хүчинтэй байсан. Түүний тухай өнөөдөр хэн ч бодоогүй ч гэсэн хүчинтэй. Питагорийн тодорхойлолтын утга биш харин тэр утгын тухай бодсон бодол хугацаалаг. Аливаа хэллэгийн тухай бодно гэдэг хугацаалаг. Үүрдийн гэж юу гэсэн утгатай вэ. Хугацааны, одоогийн ба хугацаагүйгийн байхын нэгэнлэг буюу нэгтгэл. Хугацаан дотор бас хугацаалаг ба хугацаагүй хоёр зэрэгцэнэ. Үүрд гэдэг үүрдийн үнэхээрийн ба эмпирийн болон логикийн хувид абсурд бүтэшгүй. Энэ абсурдыг ойлгохын тулд обэкт ба субэктийн асуудал гарч ирдэг.

Би ямар ч обэктод холбогдоогүй. Харин илүү өөрийн “ухаанаараа би юмстай бас зүйлстэй”, “Дизайн гэдгээрээ би ахуйтайгаа”, “эксистэнц гэдгээрээ би трансцэндэнцтэй” холбогдсон. Тиймээс би субэкт ч биш бас обэкт ч биш. Хэрвээ хүн өөрийнхөө эксистэнцийг трансцэндэнц дотор баттай гэдгээ үнэхээрийн гэж чадвал хүн өөрийгөө дараах хоёр тусгалаар тодорхойлдог. Нэгдүгээрт: Таниж буй гэдгээрээ би тусаж буй дазайн. Ертөнц дээр өөрийгөө авч явна гэдгээрээ тодроно. ЭНэ тодролоороо би ертөнцийг өөртөө тодруулна. Хир тодорно вэ түүгээрээ бид үнэнд очих боломж ихсэнэ.

Хоёрдугаарт: түрүүн хэлсэн тодрол намайг ухааруулах ба ухаанд бууснаараа нэг үгээр хэлэхэд шоронд буй. Зүлй юмсаар хүрээлэгдсэн ертөнц гэсэн шорон дотор. Энэ яриж буй хоёр асуудал хүнийг ертөнцөд максималаар төвлөрөхийг бас энэ төвлөрөлөө даваж чадахыг шаарддаг. Хэдийгээр би энэ шорон дотор ч гэсэн түүнийг би мэдэрч буйгаараа бас нэгэн зэрэг шоронгийн гадна.

Үүнээс гарах гаргалаа. Хэрвээ би ертөнцөд тусгал гэдгээрээ баттай гэвэл бас ертөнцөд үүрдийн гэж бий гэдэгт баттай гэмээр. Би юмсын абсолут гэдгээс чөлөөлөгдсөн. Энэ ертөнц дээр дазайн гэснүүдийнхэ өмнө би өөрөө эхлээд байгаа гэдгээсээ эхлэж ухаарсаны дараа л байгаа. Үүгээр хүний дотоод үхэл рүү харицах харицаа хувирдаг. Үхэл гэдэг төгсгөл. Хэрвээ үхэшгүй гэвэл үүрдийн дотор өнгөрсөн бас ирээдүй хадгалагдсан.

Бидний дазайны витал ухаан гэдэг бидний өөрсдийн шууд эксистэнциэл ухаан биш. Бидний үхлийн тухай бодож дазайн доргисон үед бидний эксистэнц сэрнэ. Эксисттэнц юу ч бишийн өмнө хоёрдоно.

Бид энгийн дазайн гэдгээрээ төгсөнө. Бидний бие амигүйтэж устана харин бидний хайрласан хайр үргэлжилнэ. Бид шийдэж чадаагүйдээ, зориж чадаагүйдээ үхэх жамтай харин шийдлээрээ үүрдийн. Би философийн хэрхэн үхлийн тухай сэдвээр юу хэлэх гэж буйг энд ярилаа. Мэдээж үнэнийг хэлж буй тул ямар ч философийн өрөвдөх сэтгэлийг горидох боломжгүй. Философи үнэн хоёр салшгүй. Бид үхлийг ч бас үүрдийг ч мэдэхгүй. Мэднэ гэж хэн ч хэлээгүй. Гэхдээ үхлийн тухай ярихад үнэн бас үнэн биш хоёрыг ялгах чухал. Нэгдүгээрт: үхлийг ярихгүйгээр дардаг түүнийг мартахыг оролдоно. Гэтэл зарим хүмүүс үргэлжийн үхэх тухай яридаг. Ийм хүмүүс амидралаа үрдэг. Энэ хоёроос юу аврах вэ гэхээр бидний хийсэн бүтээсэн зүйлс мөн үзэж цуглуулсан үзэлүүд аварна.

Хоёрдугаарт: Үхлийн тухай бодол амидрах хэрэгтэй юу айдасыг төрүүлнэ. Юу ч мэдэхгүй хоосон л уу харах харц царцана. Мэдээж нууцаар тайван биш байдал үргэлж. Эндээс нэг их витал хүч туярах мэт Гэтэл үнэндээ бидний бодолын хүч үхлэээс чөлөөлнө. Энэ бодол бусдын витал хүчигйг дэмжинэ бас бусдын хайрыг хэр их жинтэйг мэдрүүлдэг. Үхэлтэй тайван хандах хандлага зөвхөн ухаанаас л гарна. Гуравдугаарт дазайн үхлийн зүг амьдардаг. Энэ хүлээсийг хүн зад татдаг. Үхэлийг зөвшөөрч харин амидралд чиглэн амидардаг.

Дөрөвдүгээрт Үхлийн тухай мэдэх гэсэн өлсгөлөн юу ч үгүйд хүргэнэ. Яагаад гэвэл үхэл юу ч биш. Дахин нэгтгэж хэлэхэд бид үхнэ гэдгээ мэддэг. Харин үхэл гэж юу вэ гэдгийг мэдэхгүй. Тиймээс бид мэддэг гэсэн эсвэл түүнд үнэмшиж явсан үхлийн тухай ойлголтууд бүгд барьцгүй тул гараас амархан алдагддаг. Бидний даалгавар юу гэвэл үзэж алдах аюулаас айхгүй зориглох. Мэдлэгт хүрэх гэсэн оролдлого юу ч мэдэхгүйгээ тэвчихгүй явах л хүнийг өөрөө өөрлүү нь аваачна.

Плато фэйдон номондоо Сократэс хэрхэн үхсэн тухай ингэж бичжээ: Грекийн философич Сократэс хэт их философдосныхоо төлөө хор уух шийтгэл авсан. Ингээд хорыг ууж үхсэн түүх бичигдсэн. Сократэс хэлэхдээ үхэх дуртай би яагаад гэвэл нөгөө ертөнцөд жинхэнэ философичдтой ярилцаж сайхан боломж ирнэ гэсэн. Энд хориулсан яриагаа харин нөгөө ертөнцөд үргэлжлүүлнэ шүү дээ гэсэн. Сократэсээс Критон таныг үхсэний чини дараа хэрхэн оршуулах вэ гэж асуухад: Сократэс инээмсэглэн ингэж хариулсан. Энд чамтай ярьж буй Сократэс үнэн сократэс харин би үхсэний дараа бол тэр миний зөвхөн бие. Та нар тэр бие шатаана уу эсвэл булшлана уу надад хамаагүй. Та нарт хэлэхэд хэзээ ч Та нар Сократэсийг оршууллаа гэж яриж болохгүй шүү гэж захижээ.

Харин Та нар миний хүүрийг ямар л ёс жаяг бий вэ түүгээрээ л олны жишгээр оршуулаарай. Би өөрөө бол аль хэдийнэ явчихсан шүү дээ.

С.МОЛОР-ЭРДЭНЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих