Эх орноосоо урвасан элчин сайд асан К.Сайраан мэдүүлэг өгч эхэлжээ

sairaan-middleУИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан К.Сайрааныг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ТЕГ шалгаж байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас шалгах ажил хойшлогдоод байсан билээ. Тэгвэл К.Сайраан мэдүүлэг өгч эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

 

Одоогоос жилийн өмнө К.Сайрааныг Казахстаны нууц тагнуул байж болзошгүй хэмээн гадаадын хэвлэл мэдээллийг үндэслэн шуугисан. Тухайн үед Элчин сайдаар Кувейтэд ажиллаж байсан тэрбээр үүнийг няцааж, огт үндэслэлгүй худал мэдээлэл хэмээн мэдэгдсэн. Гэвч ТЕГ Эрүүгийн хуулийн 79 буюу Эх орноосоо урвасан гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг сэргээн шалгаж эхэлсэн юм.

http://tsag.mn/648-eh-ornoosoo-urvasan-elchin-sayd-asan-ksayraan-medleg-gch-ehelzhee.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.