Топ модель Д.Пүрэвсүрэн хуримын зар тарааж магадгүй нь

8c6d1c80c6295bigХоёр дахь амьдралаа зохион, хоёр дахь охиноо өлгийдөн авсан топ модель Д.Пүрэвсүрэн хэдхэн сарын өмнө СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгаад байгаа. Үүнээс өмнөхөн бага охиноо төрүүлэн нялх биетэй байсан тэрээр “Лардьма” хэмээх гэр бүлийн хүчирхийллийн тухай кинонд тоглож, өөрөө ч хүчирхийлэлд өртөж байснаа үгүйсгээгүй билээ.

Б.Ганбаяр гэх 40 гаруй насны алтны магнат эр олны нүдэнд төдийлөн өртөөд байдаггүй бөгөөд Д.Пүрэвсүрэн ч нөхрөө ихэд нууцалдаг. Өдгөө тансаг хауст тухлан хоёр охиноо асарч суугаа тэрээр нөхрөө олны хэл амнаас хол байлгах гэж хичээдгийг өнгөрсөн хавар болсон “Ларьдма” киноны нээлтэнд ганцаараа ирснээр батлагдаж байсан удаатай. Хоёр дахь амьдралдаа хөл тавьсан топ маань том охиныхоо аавтай хуримлаж байгаагүй бөгөөд энэ удаа хамтын амьдралаа баталгаажуулж хурим найр хийхээр товлосон сурагтай. Учир нь түүний нөхөр Д.Пүрэвсүрэнд сүйн бөгж бэлэглэсэн бөгөөд тун удалгүй хосууд хуримын зар тарааж магадгүй нь.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих