Шоу нэвтрүүлгийн шинэ дүрүүдийг Монгол орон даяар хайж байна

ЕБС-ийн сургуулийн багш, эцэг эхчүүд, авъяаслаг, онц сурлагатан сурагчид аа анхаарлаа хандуулна уу!

“Боловсрол суваг” телевизээс бэлтгэн хүргэдэг “Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?” шоу нэвтрүүлгийн шилдэг 10 оролцогч сурагчийг шалгаруулах бүртгэл эхэллээ. Бүртгэл есдүгээр сарын 20-ны 18 цаг хүртэл өдөр бүр “Боловсрол суваг” телевизийн байранд явагдах тул эцэг, эхчүүд та бүхэн яаравчлаарай.     Өөрийгөө нээж, ирээдүйн боловсролтой иргэн болох хүсэлтэй Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн 6-р ангийн 11 настай сурагч бүр тус шоу нэвтрүүлэгт бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн сурагчдаас эрдэм мэдлэг, авъяас чадвараараа шалгарсан шилдгийн шилдэг 10 сурагч шоу нэвтрүүлгийн шинэ дүрээр тодрох юм байна.

Жилийн турш Монгол орон даяар цацагдах тус шоу нэвтрүүлгийн оролцогч 10 сурагчдаас 2 сурагчийг ялагчаар тодруулах бөгөөд ялагч сурагчид ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Гёте” бүрэн дунд сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж, олон улсад цаашид суралцахад хүлээн зөвшөөрөгдөх БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ  эрхтэй болно.

“Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу?” шоу нэвтрүүлгийн өнгө төрх, агуулга хэлбэрийн талаар илүү дэлгэрэнгүйг http://tv.gogo.mn/allcat.html?tvcat_id=20 хаягаар нэвтэрч үзээрэй. Мөн шоу нэвтрүүлгийн талаарх мэдээллүүдийг https://www.facebook.com/edutv хаягаар холбогдоорой.

Дашрамд дурьдахад сурагч хүүхдүүд, эцэг эхчүүд та бүхэнд зориулж “Боловсрол суваг“ телевизээс нийслэл хотод харъяалагдах ерөнхий боловсролын дунд сургуулиудад нээлттэй бүртгэл хийж байгаа юм байна. Та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

“Juita Viden” медиа группийн албан ёсны эрхтэй тус шоу нэвтрүүлэг шинэ оролцогчид, шинэлэг өнгө төрхтэйгээр тун удахгүй…


URL:

Сэтгэгдэл бичих