Төв аймгийн тариалангийн бүс нутагт дизель түлш хомсджээ

Төв аймгийн тариалангийн бүс нутагт дизель түлш хомсджээ

2013 оны ургацын урьдчилсан балансаар 404,6 мянган тонн үр тариа хураан авахаар төлөвлөж байгаа.

Улсын хэмжээнд есдүгээр сарын 3-ны байдлаар 1180 га талбайгаас 1549 тонн буудай, 1088 га-аас 14.640 тонн төмс, 877 га-аас 12.370 тонн хүнсний ногоо, 562 га талбайгаас 1.205 тонн тэжээлийн ургамал хураан авчээ.

Ингэснээр үр тарианы хураалт 0.4 хувь, төмсний хураалт 7.1 хувь, хүнсний ногооны хураалт 11.5 хувьд хүрчээ.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Төв аймгийн Эрдэнэсант, Дархан-Уул аймгийн Хонгор сумдад ургац хураалтын ажил есдүгээр сарын 1-нээс эхэлжээ.

Улсын хэмжээнд есдүгээр сарын 15-наас ургац хураалтын ажил жигдрэх төлөвтэйг албаныхан дуулгав.

Төв аймаг дахь тариалангийн бүс нутаг болох Цээл, Жаргалант, Сүмбэр, Угтаалцайдам сумдад ургац хураалтын ажил дизель түлшний хомсдолтой холбоотой саатах магадлалтай байгааг салбарын яамныхан дуулгалаа.

Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл хангах ажил орон даяар эхэлсэнтэй холбоотойгоор Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл ирүүлсэн байна. Уг мэдээллээр энэ сарын 5-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 7, 8-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас унах магадлалтай анхааруулжээ.

Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих