Нутгийн минь настан буурал буюу ерөнхийлөгчийн ээж

“Все Великое просто” С.Сомоготтогийн “Захчин түмний гарал үүсэл” номноос.
Нэг.
Нутгийн минь настан буурал тэнгэрт халилаа
Нутгийн минь настан буурал тэнгэрт одлоо
Нутгийн минь настан буурал тэнгэрийн оронд заларлаа.
Нутгийн минь настан буурал тэнд энх мөнхийг оллоо.
Хоёр.
Эмгэнэн гашуудна гэдэг нь энэ цаг үеийн шоу юм.
Нутгийнхаа буурлын төлөө эмгэнэн гашуудах хэрэггүй
Нутгийн настан буурал ээж минь амьдардгаараа амьдарч, үздэгээ үзэж
Үр хүүхдээ өсгөдгөөрөө өсгөж, нарт хорвоогийн жамаар одлоо.
Ерөнхийлөгчийн ээж гэдгээрээ ч биш,
Ерөөсөө нутаг усандаа хийморь цогоороо,
Хэлдэг ярьдгааараа алдартай нэгэн байсан.
Эх нутаг, Эрдэнэт хотдоо төдийгүй
Эх орондоо алдартай нэгэн болсон.
Түүнийг бүгд мэддэг болсон Түмэн олон таньдаг болсон.
Отгон хүүгээ Ерөнхийлөгчийн суудалд хоёр дахь удаагаа залрахыг нь үзээд
Орчлон хорвоогоос алтан нутгийн минь буурал ээж минь одлоо.
Тэр уран цэцэн үг урсгадаг нэгэн байгаагүй ээ.
Тэр үнэн үгийг хэлдэг нэгэн байсан.
2009 онд Хужаагийн эрлийз хурлийзаар нь дуудах үед
Харин ээж нь “салхи ордоггүй жалга гэж хаа байхав
Сайн муугаараа хэлүүлдэггүй хүний үр гэж хаана байхав” гэж
Хүүгийнхээ амыг төдийгүй бүх нийтийн амыг хааж чадсан.
Бүх Монгол улсын, бүх ард түмний өмнө болсон ганц жишээг дурдахад ийм байна.
Ерөнхийлөгч өнөөдөр ээжээсээ суралцах хэрэгтэй.
Ээжээ тэнгэрийн оронд үдсэний дараа
Эр хүний сэтгэл шулуудаж, эх орон ард түмнийхээ төлөө зүтгэхээс өөр
Эрхэм үйлс үгүй гэж бодогддог байх.
“Уран үгийг үнэн үг нь жанжилдаг” гэсэн нэрт эрдэмтэн Паскалын нэг үгийг би насан туршид санаж явдаг.
Гурав.
Нутгийн минь настан буурал ээжид магтаал хэрэггүй. Маань, мэгзэм ч хэрэггүй. Суварга ч хэрэггүй, хөшөө ч хэрэггүй Сувд эрдэнэ, алтан багана ч хэрэггүй. Нутгийн настан буурал ээж дурсамж дурдатгалаараа нарт ертөнцөд амьдарсан гэгээн амьдралынхаа дурсгалын баганыг тэртээ тэргүй босгож чадсан.
Шарын шашны нэрийн дор яаж Захчин зон олныг хүйс тэмтрэн устгаж байсныг, Эрчис мөрөн, Исгэл нуурт живүүлж байсныг, Орхон гол, Увс нуур, Хар-Ус нуурт яаж цус урсган алж устгаж байсныг, Заябандид Намхайжамц “Сарны гэрэл” номондоо бичсэнийг санаж явах учиртай.
Тэр үед бидний бараг 90 хувийг нь дэлхийн далд колончлогчид шарын шашин хэмээх зэвсэгээр алж, үлдэгсдэд нь лам болж амь аргацаах хэцүү хувь тавиланг тулгаж байсан юм. Овоо болон суварга бидний өнгөрсөн, одоо, ирээдүйн нийтийн оршуулгын газар юм. “Маань их олон уншвал буян арвижна” гэсэн мунхруулгаасаа бид ангижрах ёстой.
Дөрөв.
Ээж гэдэг үгийг зориуд бид энд тэмдэглэж байна. Эртний сайхан Монголын уламжлалыг хадгалсан Их Монголын минь нэгээхэн хэсэг Киргиз улсад хүүхэд төрүүлээгүй 88 настай эмэгтэйг Музейн ээж -Манай өндөр ээж -Манай хамт олны ээж -Манай алдар гавъяаны ээж -Манай хөдөлмөрийн ээж гэж хүндэтгэн хэлж байсан. КГБ-ын нууц заавраар оршуулга гэж худлаа гашууддаг болсон.
Настай хүнийг оршуулахад баяр хөөр болдог байжээ. Насыг нь буян хишиг гэж хүндэтгэдэг байжээ. ККК-ын далдын далд явуулгаар КГБ-ын шууд заавраар капиталист, колонистуудын зөвөлгөөгөөр тэдний далд гар хөл болсон коммунистууд-комисаруудын даалгавараар эмээ, өвөө гэсэн тархи угаалтыг хийж байна.
Доктор П.Нэргүйн ЗХУ Социалист, коммунист улс байгаагүй, ЗХУ-ын Коммунист нам Социализм, коммунизм байгуулаагүй. ЗХУ их колончлогч гүрэн байсан гэдэгтээ санал нэг байна. Мөн БНМАУ социалист, коммунист улс байгаагүй.
ЗХУ-ын дагавар колонист улс байсан гэдэгтээ санал нэг байгаагаас гадна Карл Маркс Европоор болон дэлхийгээр зүгээр л коммунизмын хий үзэгдэл тэнэж явна, социализм коммунизм хэмээх үнэт нийгмийг зүгээр л хий үзэгдэл, загвар, хүний айлгадаг хадны мангаа болгож колонистууд, капиталистууд, империалистууд ашиглах гэж байгааг хэлж байсан байна.
Яг л тэр загвараар социализм, коммунизм хэмээх колониализм явагдсан бөгөөд социализм, коммунизмээр жигшүүлэх, хүн төрөлхтнийг залхаан цээрлүүлэх туршилтыг хийжээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
Бид социализм, коммунизм байгуулж байна гэж мунгинаж төөрөлдөж будилж явсан шиг өнөөдөр бид ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэм байгуулж байна гэж мөн л төөрөлдөж, будилж явна. Миний бие 1990 онд хийсэн 3 төөрөгдөл, 3 алдаагаа эргэж харахыг хүсэж байна.
Нэгдүгээр төөрөгдөл нь социалист, коммунист системд амьдарч байна, коммунист дарангуйлал дор оршиж байна гэж ойлгож явжээ.
Хоёрдугаар төөрөгдөл нь, энэхүү коммунист дарангуйллаас ангижирч, илүү сайхан Ардчилсан, чөлөөт нийгмийг байгуулна гэж андуурч, эндүүрчээ.
Гуравдугаар төөрөгдөл нь, Өрнөд болон АНУ тусалж, хүнлэг энэрэнгүй, илүү сайхан Монгол улсыг байгуулна гэж андуурчээ. Аврагч маань араатнаас долоон дор араатан байсныг мэдсэнгүй ээ.
Газар нутаг, эрх чөлөө, тусгаар тогтнол, хувь заяаг минь хөрөнгө оруулалт, хувьцаа, лиценз гэх мэтийн хуурамч цоохор цагаан цаасаар дээрэмдэхийг мэдэхгүй явжээ. 1990 онд хийсэн миний гурван алдааны  нэгдүгээрх нь Ховд аймгийн Зэрэг сумын МАХН-ын үүрийн хурлаас миний бие болон Ц.Элбэгдорж нарыг Зэрэг сумын Хөдөлмөрчдийн дунд авчирч засан хүмүүжүүлэх тухай тогтоолыг урж хаясандаа харамсаж байна.
Хоёрдугаар алдаа нь, Ардчилал сонинд С.Зоригийн ээж гэсэн ярилцлага гарсны дараа Ц.Элбэгдорж жинхэнэ хоньчин малчин, миний ээжтэй ярилцлага хийж тавиарай гэхэд нь нийгмийн шинэчлэлт өөрчлөлт, ардчилал мардчилал, зах зээл мээл гэж хоосон хэнхэглэж яваад тэрхүү хийморьтой, цоглог сайхан байх үед нь өөрийн биеэр ярилцлага хийж чадаагүй алдаандаа харамсаж байна.
Гуравдугаар алдаа нь, Миний ээж Жаншидын Дэнсмаа Зүүн нарангийн Баруун ард аюушын гудамжинд амьдарч байхдаа их нарийн яривал Хонинхүү бид чинь их ойрхон төрөл шүү гэж хэлж байхад нь ямар төрөл вэ гэж асууж лавлаагүй дээ хожим нь нэн харамсаж билээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 8-р сарын 4-ний Бүтэн-сайн өдөр нутгийнхаа зон олны төлөөлөгчидтэй цуг нутгийнхаа настан буурал ээжтэйгээ сүүлчийн удаа “золгоход” Ц.Элбэгдорж ерөнхийлөгч танай ээж ямар жилтэй байсан билээ, манай ээж нохой жилтэй байсан гэж ярьдаг байсан гэхэд нь манай ээж 1921 оны Цагаагчин тахиа жилтэй байсан, 1993 оны тахиа жил манай бага охиныг төрөхөд нэг гэрт гурван тахиа байвал баяждаг гэдэг шиг би Японы азийн шагналыг авч, “үнэхээр баян болж билээ”.
Танай ээж 1922 оны хар нохой жил төрсөн, гэдсэн дахь илүү настайгаа 92 нас хүрсэн юм байна гэж бид ярилцаж суулаа. 2009 оны цагаан сарын өдөр судлаач Н.Дугар: “Танай төрөл төрөгсөд Ерөнхийлөгч болохнээ гэж хэлэхэд нь би дуугүй байсан бөгөөд харин дотроо ээжийнхээ хэлсэн их ойрхон төрөл шүү Хонинхүү бид нар гэдгийг яагаад лавлаж асуугаагүй юм бол.
Нэгэнт ээж минь хэлж байсан болохоор тийм л байх гэж бодож байлаа. Манай ээжийн аавыг Жаншид гэдэг бөгөөд, Жаншидын аавыг Батсуман гэдэг бөгөөд, Батсумангийн аав 22 хүүхэд төрүүлж, Захчины 5 сум төдийгүй Монголоор нэг таржээ.
Тэднийг бараг үл мэдэх бөгөөд саяхнаас ганц нэгийг нь эрэн суравжлан олж байна. Тэрхүү шугамаар л төрөл бололтой. Ц.Элбэгдоржтой албан тушаал. алдар нэрийн а үсгээр биш, алтан нутаг, амраг садан, ахуй бага нас, ардын сургууль, анд нөхөд, ардын арми, ардчилсан холбоо, Ардчилал сонин… гээд ариун А үсгээр холбоотой нь яахын аргагүй үнэн.
Алдар нэр, албан тушаал, арын хаалга хүсэж үүнийг би бичсэнгүй ээ. Их тэнгэрээс буцаж явахдаа нутгийн настан буурал ээж шигээ л түс тас үнэнийг нь хэлж амьдрах ёстой гэдгээ ойлгосон. Яагаад гэвэл алтан нутгийн минь нар минь ингэж шивнэж байна. Алтан нутгийн минь цэнхэр тэнгэр ингэж хэлж байна.
Тав.
Эцэст нь хэлэхэд, далд колончлолын тархи угаалтыг далд ухамсараасаа цэвэрлэцгээе. Ахуй амьдрал, сэтгэхүйдээ хүртэл өөрчлөлт, шинэчлэлт хийе. Хэн ч мэдэхээ больсон зуу гаруй настай, хэний ч аав, хэний ч ээж нь бүү мэдэгдэхээ больсон тийм хүнийг эмээ, өвөө гэдэг.
Түүнээс биш монголчууд Аав-Залуу Аав-Хөгшин Аав-Буурал Аав, Ээж-Залуу Ээж-Хөгшин Ээж-Буурал Ээж-Эмгэн ээж гэж саяхан хэлж байсан. Одоо ч зарим газар ярьж байна. Өвөө, эмээ гэсэн далд колончлогчдын тархи угаалтаас ангижирч ээж гэсэн эрхэм нандин үгийг хэлж заншиж сурцгаая.
Насан турш аав ээж гэсэн үг дагалдаж байх учиртай. Гэтэл дэлхийн колончлол, далд колончлолын кодыг өдөр дутмын ахуй амьдралаар минь биднийг удирдаж байна. Зөвхөн овоо суварга биш, лам бөө биш, массоны нууц билэгдэл улаан сарнай, МАХН-ын МАН-ын билгэ тэмдэг болсон байх жишээтэй.
Массоны нэр бол чулуучин шүү дээ. Тэгвэл хөөрөг чулуу, шороо, төмөр долоолгож байна. Баяр наадам, хурдан морь, бөх гээд л тархи угаалтын цаг алдуулсан зүйлээс бид ангижирч, уламжлалаа, түүхээ эргэн харах ёстой. Ц.Элбэгдорж нэг дэх ерөнхийлөгчийнхөө албыг дуусгах үедээ “надад хоёр зам байна. Нэг бол эх орноо аврах, нэг бол амиа бодох. Мэдээж би эх орноо сонгоно” гэсэн билээ. .,
“Хөх толбо” сонины өнгөрсөн дугаарт эх нутгийнхаа хөрш шороонд амьдаараа булагдсан нутгийн ардын баатар Загарваагийн тухай миний бие бичиж хэвлүүлсэн. Эх орончдыг урваач, хулгайч болгож бүх насаар нь гутаадаг. Ах дүү нь төдийгүй, ард түмэн нь нээрээ тийм байх гэж түүний тухай дурсахаас ичдэг байлаа.
Намайг Загарваан тухай бичсэний дараа зохиолч Б.Ойдов тусгайлан судлахаар болж Өвөр-монголын телевиз тусгайлан нэвтрүүлэг бэлтгэхээр болов. Суварт ганы улс төрийн далд нууцыг мөн л “Хөх толбо” сониныхоо энэ оны долдугаар сарын дугаарт уншигч олондоо хүргэсэн.
Түүний тангараг өргөх ёслолд нэрт зураач Даши Намдаков оролцохдоо Улаанбаатар хот хэт замбараагүй, ямар ч системгүй барилгажиж байгаа талаар ярилцлага өгсөн. Зөвхөн Улаанбаатар ч биш Монгол улс нэн замбараагүй хөгжиж байгаагийн нэг нь газар нутгаа худалдсан лицензийн асуудал юм.
Тийм учраас Ц.Элбэгдорж авилгалтай тэмцэнэ гэхээс илүү лицензтэй тэмцэхээс ажлаа эхлэх ёстой. 2006 онд төрөлх Зэрэг нутгийг нь лицензээр өгсөн байсан. Тэгвэл Ховд аймгаа лицензгүй аймаг болгож, Зэрэг сумаа лицензгүй сум болгох ёстой.
Сэтгүүлч Б.Эрдэнэбаатар
Эх сурвалж: “Хөх Толбо” сонин

URL:

Нэр: Porter Shifferd Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.