Криштиан Роналду дээд амжилт тогтоолоо

Португалийн шигшээ багийн ахлагч Криштиан Роналду өнгөрсөн шөнө 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Умард Ирландын хаалганд гурван гоол оруулснаар улсынхаа нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо.

Өдгөө 28 настай Криштиан Роналду өнгөрсөн шөнийн тоглолтод гурван гоол оруулснаар Португалийн шигшээ түүхэн дэх анхны хэт-трик хийсэн хөлбөмбөгч болсон юм. Мөн Роналду шигшээ багийнхаа төлөө 43 гоол оруулснаар алдарт “Хар Ирвэс” хочит Эйсебио өмнө бичигдэж эхэллээ. Эйсебио Португалийн шигшээ багийн төлөө 41 гоол оруулсан юм. Одоо Роналдугийн өмнө шигшээ багийнхаа төлөө 47 гоол оруулсан Паулета бичигдэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих