Тэр элэг бүтэн Монголыг хүссэн

Нэгэн цагт оршин байсан Нармай их Монголыг нутаг дэвсгэрээр нь хоёр хэсэгт хуваасан явдал /ЗСБНХУ-ын хамгаалалтанд орших Гадаад Монгол, БНХАУ-ын бүрэлдэхүүнд оруулсан Өвөр Монгол/ амьсгаа хураан хураатал нь Чойбалсангийн сэтгэлийг шаналгаж байв. Тэднийг нэгэн улсын хил хязгаарын дотор нэгтгэх явдал түүний өдрийн бодол шөнийн зүүд болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны шувтрагаар зөвлөлт монголын армиуд Гадаад Монголтой нэгтгэхээр төлөвлөж байсан Өвөр Монголын бараг бүх районыг эзлэн авах үед, за одоо бүх юм Кремлийн гарт байна, Кремль хүслээ л бол газрын зураг дээр Их Монгол улс гараад ирнэ гэж бодогдож байжээ.

Улаанбаатарт, Хөх хотын гэрүүдийн утааны үнэр бараг ханхлах шиг болж байлаа. Нэгдэнэ гэж сэтгэл нь дэвэрсэн хүмүүс маршалын хор шарыг догиохыг хичээж, зөвлөлтийн удирдагчдаас тууштай шаардахыг зөвлөж байв. Тэгээд маршал ч хичээж байлаа. 1946 оны хоёрдугаар сарын 22-нд Сталин Молотов хоёр Чойбалсанд Монгол улсаас зөвлөлтийн цэргийг гаргах Зөвлөлт-Монголын гэрээг танилцуулахад маршал тийм зүйл хэрхэвч битгий хийгээч гэж гуйгаад өөрийн зүгээс Өвөр Монгол болон Хянганы нэгдсэн муж дахь монгол омог ястны дунд ажил явуулах тухай асуудал тавьжээ.

Ярианы тэмдэглэлээс үзвэл “Чойбалсан, нутаг дэвсгэрийн хувьд Хятадын бүрэлдэхүүнд ордог монголчуудын суурьшсан нутаг районуудад байдал ямар байгаа талаар танилцуулав. Чойбалсан, эдгээр районуудад монгол хүн амын дунд монголчуудын нутаг дэвсгэрийг Хятадаас салган, тусгаар тогтносон Монгол улсыг байгуулахад бэлдсэн суртал ухуулгын ажлыг явуулах шаардлагатай гэж үзэж байлаа. Чойбалсан хэлэхдээ, одоогийн байдлаар БНХАУ нь Өвөр Монгол, Хянганы хувьд хандахдаа дундыг баримталсан байдалтайгаар хандаж байна гэв.

Нөхөр Сталин: Хянган болоод Өвөр Монголд тусгаар тогтносон улс байгуулахын тулд Хятадтай шинэ дайн хийх шаардлагатай болно. Тийм дайн одоо хэрэгтэй байгаа юм гэж үү?

Чойбалсан: Тэнд суртал ухуулгын ажил явуулж болох уу?

Нөхөр Сталин: Сэмхэн явуулж болно” Сталин, Мао Зэдун хоёр ЗСБНХУ, Хятадын хооронд нэгдсэн, биеэ даасан Их Монгол улс сэргэн гарч ирэхээс болгоомжилж байлаа. Тэдний ийнхүү санаа зовож байгааг Ялта хотын бага хуралд оролцсон Рузвельт, Черчилль нар ойлгоцтой хандаж байв.

Сталин, Чойбалсан хоёрыг уулзах үед байлцсан Б.Ширэндэвийн гэрчлэн ярьснаар бол, гарын үсэг зурахаар бэлдсэн баримт бичигт Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг одоогийн хил хязгаарынх нь хүрээнд үлдээнэ гэсэнг үзээд Чойбалсан ихэд гутарсан ажээ. “Одоогийн байгаа хил хязгаарын хүрээнд … тэгвэл, Өвөр Монгол хамаарахгүй байх нь ээ?” гэж тэрээр Сталинаас урам муутайхан асуужээ.

Сталин ”Хятадууд хэзээ ч тийм юм хийхгүй. Тэгснээс чи өөрийнхөө улс орныг яаж хадгалж үлдэхээ бод гэж хариулжээ” Маршал тайвширч чадахгүй байв. Тэрээр энэ талаар эргэж ярих шалтаг хайж байлаа.

1949 оны намар Сталин Рица нуурын эрэгт амарч, Чойбалсан хажууханд нь Новый Афон дахь зусланд байжээ. Маршал гэргий, хүүгийнхээ хамт нуурын эрэгт байсан удирдагчийнд хоёр хоног зочилжээ. Тэнд нь мөн Берия, Микоян хоёр байв. Зоогийн ширээний ард Хятадын тухай яриа өрнөжээ. Тэр өдрүүдэд БНХАУ тунхаглаад байв. Сталин: “Далбайн дээр нь таван таван хушуу байх юм. Тэр нь ямар учиртай юм бол?” гэж асуусанд Чойбалсан“Бүгд найрамдах улсад нь багтсан таван үндэстэн” гэснээ ширээний эзэнрүү сүрхий харснаа: “Тэдний дотор бас монголчууд байгаа шүү” гэжээ. Маршалыг дагалдаж явсан Шарав хожим нь Б.Ширэндэвт ярьснаар бол Чойбалсан тэр өдөр хэд хэдэн удаа Өвөр Монголын талаар яриа өдөх гэсэн боловч Сталин яриаг өөр сэдэврүү шилжүүлээд байжээ.

Маргааш нь Чойбалсан нөгөө л сэтгэлийг нь зовоосон зүйлийнхээ тухай ярих гэсэнд Сталин: “Чи наадахаа надтай биш Мао Зэдунтэй ярь” гэж хэлжээ.

Леонид Шинкарев “Цэдэнбал, түүний цаг үе” 1-р дэвтэр 76 тал.

http://tbx-171.blogspot.com

Х.Чойбалсанг Москвад эцсийн амьсгалаа хураахад Монголын ард түмэн эмгэнэн гашуудаж цагаан сарын идээ будаагаа хурааж байсан ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн байлаа. Тэрээр хүсэн мөрөөдөж байсан элэг бүтэн нэгдсэн Монгол улсаа байгуулж чадаагүй ч бүрэн эрхт, тусгаар тогтносон БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС-ыг бидэнд үлдээгээд тэнгэрийн орондоо заларсан билээ. Ар, Өвөр Монголчууд салаад нэгэн жаран өнгөрч байгаа ч бие биенээ гэсэн сэтгэлийн утас тасраагүй байна. Энэ утас хэзээ ч тасрахгүй ээ …

Маршал Х.ЧОЙЛБАЛСАНГИЙН ТҮҮХ ӨГҮҮЛСЭН ЗУРГУУД

МОНГОЛ УЛСЫН МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАН

ЦЭРГИЙН СУРГУУЛИЙН СУРАГЧ БАЙХ ҮЕИЙН ЗУРАГ

ХАМТРАН ЗҮТГЭГЧ ЖАНЖИН СҮХБААТАРЫН ХАМТ

АМЬ НЭГТЭЙ ЦЭРГҮҮДИЙНХЭЭ ДУНД

ТЭР ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙЛАА

ЭНДЭЭС ӨВӨРМОНГОЛЫН НУТАГ ОЙРХОН ХАРАГДАЖ БАЙСАН БАЙХ ДАА

СҮХБААТАРЫН ХӨШӨӨН НЭЭЛТ ДЭЭР

АЖЛЫН ӨРӨӨНДӨӨ

ТЭР БОЛ ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БАЙСАН ЮМ

АРД ТҮМНИЙХЭЭ ДУНД

ЗАЛГАМЖЛАГЧ ЗАЛУУХАН Ю.ЦЭДЭНБАЛЫН ХАМТ

ДАЙНЫ ГАЛ ДУНДУУР ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЖ БАЙЛАА

ТЭР ЗӨВХӨН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ АМЬДАРСАН


URL:

Нэр: Conoscienti & Ledbetter, LLC Огноо: 10 November 2019

Websites we think you should visit…

Sites of interest we have a link to…

Нэр: beauty parlour near me Огноо: 23 November 2019

Great websites from the internet…

Exceptionally well written! Let me suggest you few interesting websites …

Нэр: website Огноо: 18 December 2019

Great websites from the internet…

Very good written! Let me suggest you this interesting websites …

Нэр: job board Огноо: 10 January 2020

You should check this out…

Here are some entirely unrelated internet sites to ours, having said that, just take a second to visit …

Нэр: quip.com Огноо: 20 February 2020

Recent Blogroll …

You may take a second to stop by the content from this sites we have linked to on this post…

Нэр: brownbook.net Огноо: 14 March 2020

Great websites from the internet…

Very well written! Let me suggest you this interesting websites …

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.