Их 20-ын дээд хэмжээний уулзалт өндөрлөв

indexewew65   Их 20-ын дээд хэмжээний 8 дахь уулзалт 6-нд Санкт Петербургт өндөрлөв. Уулзалтад оролцсон улс орнуудын удирдагч нар Санкт Петербургийн үйл ажиллагааны хөтөлбөр баталж, эдийн засгийн нэмэгдлийг баталгаажуулан, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж илэрхийллээ.

Уулзалтын дараах хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин хэлэхдээ, Санкт Петербургийн үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан нь энэ удаагийн уулзалтын чухал ололт амжилт гэв.

В. Путин хэлэхдээ: татварын бодлогын өөрчлөлт, татваргүй бүсээр дамжин татвараас бултах зэрэг үйл ажиллагааг хамтдаа сэргийлэх, тааруу орлоготой улс орнуудын хөгжлийг дэмжих асуудлаар санал нэгдлээ. Энэ удаагийн уулзалтаар Их 20-ын уулзалтын түүхэнд анх удаа ажлаа дүгнэж, ажлын тайлан гаргалаа. Уулзалт өндөрлөсний дараа “Их 20-ын гишүүн орнуудын удирдагч нарын хамтын тунхаг” нийтэлсэн гэжээ.

\У\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих