Сvмс хэрхэн бэлтгэх вэ?

суп-грибнойМонголчууд бид гэрийн нөхцөлд тэр бvр сvмс бэлтгэж чаддаггvй. Тэр тусмаа улаан, цагаан, амтлаг, хурц гээд тун олон төрөл байдгийг ч тэр бvр мэддэггvй. Тэгвэл бид энэ удаа гэрийн нөхцөлд улаан сvмсийг хэрхэн бэлтгэх тухай

бяцхан зөвлөгөө уншигч танд зориулан бэлтгэлээ.
Улаан сvмс нь өтгөн, тослог ихтэй хvрэн шөлөн дээр vндэслэн бэлтгэдэг болохоор монгол хvний таашаалд илvvтэй нийцдэг байна.

Vндсэн улаан сvмс. Үvнийг бэлтгэхийн тулд мах сайтай ясыг /монголчуудын хувьд vхрийн махаар хийвэл илvv амттай болно/ 5-7 см урттайгаар хэрчиж, саванд хийж халуун пийшин дээрээ тавиад, дээрээс нь том том хэрчсэн лууван, яншуйг хийж цайвар бор өнгөтэй болтол нь шарна. Дараа нь тосыг нь хамж асгаад, махаа саванд хийж халуун ус нэмэн, бага гал дээр 6-8 цаг буцалгана. Дээр нь хуралдсан тосыг vе vе хамж аваарай. Бэлэн болсон шөлөө шvvж авна.

Шөлөө буцалж байх хооронд улаан өнгөтэй, гурилан цацлага бэлтгэнэ. Ингэхдээ халуун хайруулын таваг юм уу шарах шvvгээний хавтан дээр гурилаа 3-5 см зузаан байхаар хийж vе vе хутган цайвар шаргал өнгөтэй болтол нь шарна. Гурилаа хөрөнгvvт дээрээс нь шөлнийхөө хагасыг хийж, модон халбагаар сайтар хутгана.
Бvх бэлдмэлээ ямар ч бөөгнөрөлгvй нэгэн жигд уусмал болонгуут нь шvvлтvvрээр шvvж буцалж байгаа шөл рvvгээ хийнэ.

Сонгино, яншуйг хэрчиж, лууванг vрvvлээр vрж хийгээд мөн улаан лоолийн нухаш зэргийг нэмж бvгдийг нь 15-20 минут зөөлөрч шаргал болтол нь шарна. Дараа нь тvvнийгээ сvмсэндээ нэмж ахин 1 цаг орчим чанана. Сvмсээ болохоос нь цөөн минутын өмнө давс, элсэн чихэр, чинжvv зэргээр амталж өгвөл илvv сайхан болно. Хэрвээ сvмс чинь санасанд хvртэл улаан хvрэн өнгөтэй болж чадаагvй бол тvлсэн элсэн чихэр бага зэргийг нэмж өгөөрэй. Бэлэн болсон сvмсээ шvvрээр шvvж, чанасан ногоонуудыг нь vрж нунтаглаад сайтар хутгаж халаагаад цөцгийн тос нэмнэ.

Үхэр, гахай, хонины махан шарсан, жигнэсэн хоолонд өгвөл илvv тохиромжтой.
Орц: /1000 гр соусанд:/ Махтай яс – 750 гр, 25 гр өөх, 50 гр гурил, 150 гр улаан лоолийн нухаш, 100 гр лууван, 40 гр бөөрөнхий сонгино, 20 гр яншуй /vндэс/, 20 гр элсэн чихэр, 50 гр цөцгийн тос.

Сонгинотой улаан сvмс. Жижиглэн хэрчсэн сонгиноо маргаринд хийж шарна. /сонгины өнгө өөрчлөгдөх ёсгvй./ Дээрээс нь хоолны цагаан цуу, чинжvv, лаврын навч хийж 8-10 минут буцалгана. Бэлэн болсон холимгоо vндсэн улаан сvмс рvvгээ хийж давс, элсэн чихрээр амтлан 15 минут буцалгана. Цөцгийн тосоо нэмж амтална. Энэ сvмсийг мөн цагаан мөөгөөр хачирлан хийж болно.
Жигнэсэн мах, котлет, давтсан махтай идэхэд тохиромжтой. Мөн энэ сvмсээр хачирлан мах шарж болно.
Орц: 500 гр vндсэн улаан сvмс, 2 ш бөөрөнхий сонгино, 20 гр цөцгийн тос, элсэн чихэр, давс, цуу, чинжvv, vрлэн чинжvv, лаврын навч


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих