Ханхүүгийн хурим интернэтийн дээд амжилт болов

Их Британийн бүхий л сонин ханхүү Уильямын хуримын талаар бичиж байна. Хэвлэлд гарсан мэдээллүүдээс товчлон хүргэж байна.

Independent бичихдээ энэ хурим дэлхийн маш олон хүнд өөрсдийн бодит амьдралыг хэсэг хугацаанд мартах гайхамшигт боломжийг олгосон гэжээ. Жишээ нь Австраличууд бүр шөнө дөлөөр телевизийнхээ өмнө сууж байсан бол Америкчууд үүрийн таван жингээр боссон. Харин Британчууд сая саяараа Лондоны гудамжинд гарч хүсэн хүлээж байсан хуримаа үзжээ.

Guardian бичихдээ “Сая сая хүн Британи маягийн гял цал, сүр жавхлантай үйл явдалд оролцлоо. Хөгжим, хуримын ёслол, хэлсэн үгээрээ залуу хосууд үүрд хамтдаа байхаа илэрхийлсэн. Задгай сүйх тэрэг, шахалдсан олон түмэн болон олон улсын сонирхол энэ бүхэн мөн хуримын онцлог хэсэг байв. Бороо орсон ч жагсагчид ирэх л байсан байх” гэжээ.

Букингемийн ордон интернэтэд хүндрэл учирч болзошгүйг тооцоолон YouTube болон Google-ээс тусламж хүсчээ. Америкийн энэ агуу компани энэ их ачаалалтай үйл явдлыг дамжуулж чадна гэж судлаачид үзжээ. Зарим операторууд жагсаал болох маршрутын дагуу антен байрлуулж, Лондон руу орох сүлжээг хоёр дахин нэмсэн байна. Хуримын үеэр 65 сая зургийг Тwitter болон Facebook сайтад тавьсан. Гэхдээ энэ нь гар утасны операторуудын ачааллыг огт бууруулаагүй байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.