Орос улс Солонгосын хойгийн цемийн зэвсгийн асуудлаар 6 талт харилцан яриаг яаралтай сэргээхийн төлөө саналаа илэрхийллээ

Орос улс Солонгосын хойгийн цемийн зэвсгийн асуудлаар 6 талт харилцан яриаг яаралтай сэргээхийн төлөө саналаа илэрхийллээ

Москва, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй чөлөөт бус болгох асуудлаар 6 талын харилцан яриаг яаралтай сэргээхийн төлөө саналаа илэрхийллээ.

Москва, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй чөлөөт бус болгох асуудлаар 6 талын харилцан яриаг яаралтай сэргээхийн төлөө саналаа илэрхийллээ. Орос улс энэ нь зөвхөн БНАСАУ-ын цемийн зэвсгийн асуудлыг шийдэх төдийгүй Зуун-Хойд Азийн орнуудын бусад асуудлыг ч шийдэхэд тохирсон шилдэг арга гэж үзэж байна. Энэ тухай өнгөрсөн баасан гарагт БНАСАУ байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан Москвад Хойд Солонгосын элчин сайдын яаманд болсон хулээн авалт дээр ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Игорь Моргулов мэдэгджээ.6 талт харилцан ярианы шилдэг арга бус нутгийн энх тайван, аюулгуй байдлын механизмыг агуулж болох юм гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ.

Сүүлийн үед Хойд Солонгосын «бус нутагт энх тайван тогтвортой байдлыг хангахад» чиглэсэн санаачлагын ачаар Солонгосын хойгийн байдал «аажмаар цэнэгээ алдах замд шилжиж байгаа» гэж еерийн зугээс БНАСАУ-ын элчин сайд Ким Ен Дже хэлсэн угэндээ онцолсон байна. Солонгосын тал Орос улстай 2 талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бухий л хучээ дайчилна гэж элчин сайд мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан Хасан-Раджаны темер замын хэсгийг сэргээн засварлах явц амжилттай өндөрлөснийг тэрбээр дурьдсан байна. Түүний хэлснээр удахгуй болох энэ хэсгийн замыг ашиглалтад оруулах еслолын ажиллагаа орос-солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааны магтууштай улгэр жишээ юм.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих