Чөлөөт бөх олимпт үлдэж чадлаа

3356Буэнос-Айрест болсон  Олон улсын олимпийн хорооны санал хураалтаар 2020 оны Токиогийн олимпийн спортын 28 төрлийн нэгээр чөлөөт бөхийг үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн чөлөөт бөх Токиогийн төдийгүй 2024 оны олимпт ч үлдэж чаджээ.

Санал хураалт спортын гурван төрөлд явагджээ. Чөлөөт бөхөөс гадна ханын теннис, бейсбол-софтбол гэсэн төрөлд санал хураахад чөлөөт бөх 49 санал авч,  бейсбол-софтболын холимог 24, ханын теннис 22 санал авсан байна.

Бейсбол-софтболын холимог нь гурван удаа, ханын теннис нь анх удаа олимпт орохоор нэрээ дэвшүүлжээ.

1896 онд Афин хотноо болсон орчин үеийн анхны олимпт орсноос хойш чөлөөт бөх  олимпийн наадмын гол төрөл байсаар ирсэн бөгөөд 2004 оны Афины олимпт эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөл нэмэгдэж оржээ.

ОУОХ-ны захирлуудын зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сард  чөлөөт бөхийг олимпоос хасагдах төрлүүдийн нэг гэж нэрлэсэн байсан юм.

Б.Нар /gogo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих