Хятад банш хоолны жор

haanhunsОрц: Зуурмагт: Гурил 70гр,ус 40гр,өөхөн тос 10гр.
Шанзанд: Гахайн мах 120гр,шар буурцгийн нухаш 10гр,шинэ байцаа 40гр,сонгино 10гр,шар буурцгийн сүмс 30гр,цагаан гаа 10гр,гахайн өөхөн тос 10гр,давс хэрэглэх хэмжээгээр.
Хийх арга: Гурилыг хүйтэн усаар хатуувтар зуурч,дулаан газар 20-30 минут байлгана. Дараа нь сайн нухаж цувимал болгоод хэрчиж элдэнэ. Бэлтгэсэн шанзыг элдсэн дугуй гурилынхаа голд нь тавьж,амсрыг нь битүүлэн чимхэнэ. Сэрүүн газар түр байлгаад усанд чанаж болгоно.


URL:

Сэтгэгдэл бичих