Жолооч нар “Ахын хөлд суудаг” болжээ

Дөрөвдүгээр хорооллын Модны II-ын орчимд таксины үйлчилгээ эрхлэгч жолооч нар “Ахын хөлд сууна аа” гэсэн шинэ хэллэгтэй болжээ. Учрыг лавлавал Монголын толгой баян, “Нарантуул” ХХК, “Нарантуул” зочид буудал, Орос-Финландыг холбосон модны бизнес, Шанхайд 45 сая еврогоор боссон шилний үйлдвэрийн эзэн, УИХ-ын гишүүн С.Сайхансамбуугийн тансаг хаусын орчимд сүлжээ сайн барьдаг гэнэ. Тиймээс жолооч нар тэргүүн баяны гэрийн ойролцоо машинтайгаа зогсож, станцаараа хоорондоо холбогдож, ээлжит үйлчлүүлэгчээ хүлээдэг ажээ. Хамгийн гол нь түүний гэрийн ойролцоо зогсоод ажлаа эхлэхэд тэр өдөртөө боломжийн орлоготой харидаг гэнэ шүү. Мөнгийг мөнгө дагадаг аа гэж аргагүй л үнэн юм даа.

NUUTS.mn


URL:

Сэтгэгдэл бичих