Г.Эрдэнэтунгалаг “Дуулж л явахаас даа” дууг солонгосоор дуулна

СТА дуучин Г.Эрдэнэтунгалаг нэг үе хит болоод байсан “Цахилж яваа гөрөөс” киноны дуу болох “Дуулж л явахаас даа” уран бүтээлээ солонгос хэл дээр бичүүлжээ. Тэрбээр дууныхаа үг, утга санааг солонгос хэлний орчуулагч нартай хамтран гаргасан гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Би “Дуулж л явахаас даа” дуугаа солонгосоор дуулж байгаа нь Азид нэрээ гаргах эхний алхам болно. Энэ дуун дээр дахин ажилласнаар би өөрөө ч багагүй хэлний мэдлэгтэй болсон шүү” гэжээ.
Б.ЦЭЦЭГ

URL:

Сэтгэгдэл бичих