Фүкүшимагийн цөмийн станцын цацраг идэвхит бодисын алдагдлыг тогтоон барихыг шаардав

9-нд Венад болсон ОУАЭХА-ын хэрэг эрхлэх зөвлөлийн хурал дээр Хятадын төлөөлөгч Фүкүшимагийн цөмийн станцын цацраг идэвхит бодис гадагш алдагдаж байгаа явдлыг нэн даруй хяналтдаа авахыг Японоос шаардсан байна.

Японы Фүкүшимагийн цөмийн станцын цацраг идэвхит бодис алдагдаж байгаа явдал нь тус хурлын гол хэлэлцэх сэдвийн нэг болсон байна. Зохистой арга хэмжээ авч, цацраг идэвхит бодисын алдагдлыг үр ашигтай тогтоон барьж, эргэн тойрны орчинд авчрах нөлөөг багасгаж, түүнчлэн эргэн тойрны улс орон бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгт байдлыг цаг даруйд нь мэдээлж байхыг Хятадын шинээр томилогдсон хэрэг эрхлэх зөвлөлийн гишүүн Ван И-рэнь хурал дээр Японд шаардсан байна.

\Р\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих