“Бээжин”-ийн гудамжийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар тохижуулна

“Бээжин”-ийн гудамжийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар тохижуулна

“Бээжингийн гудамж” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т  нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, БНХАУ-ын “Бээжин” корпорацийн инженер группийн Монгол дахь салбарын захирал Дү Лиан Ванг нар гарын үсэг зурлаа.

Ингэснээр БНХАУ-ын Засгийн газрын 60 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжих “Бээжингийн гудамж” төсөл албан ёсоор эхэлж байгаа юм.

Бээжингийн гудамж нь Баянзүрх дүүргийн Сансарын тунелээс ШУТИС-ийн 1-р байрны арын 4 зам хүртэлх гудамж бөгөөд төслийн хүрээнд “Скай” худалдааны төвийн хойд талын гүүрийг шинэчилж, 4 урсгалтай болгох бөгөөд нийт зам засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих