5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 тонн ус ашиглан унтраажээ

Нэг хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 3, гал түймрийн зөрчлийн 1 дуудлага ирж  дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.  Тухайлбал, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 тонн ус зарцуулан унтраажээ. Мөн Хан Уул дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 65 дугаар ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр шатаж нурсан байсныг унтраасан байна.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 4 дүгээр гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргаж унтраажээ.

URL:

Сэтгэгдэл бичих