“Говь”-ийн замыг энэ баасан гарагт нээх нь

Үйлдвэрийн гудамж буюу “Говь” ХК-ийн өмнөх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа. Энэ ажлыг “Си Эф Си” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Ажилчны гудамжны уулзвараас зүүн тийш төмөр замын гарц хүрэх 600 метр замын суурь хучилтыг хийж байгаа аж.

Тус замын суурь хучилтыг энэ долоо хоногийн баасан гариг буюу 13-ны оройн 20.00 цагт бүрэн гүйцэтгэснээр замын хөдөлгөөнийг нээх аж.

Үйлдвэрийн гудамжны нийт 2.2 км авто замын өнгө хучилтыг 10 сарын 15-наас өмнө хийж дуусгана гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих