С.Баярцогт гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргасан уу?

С.Баярцогтыг УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах санал хүргүүлсэн талаар яригдаж эхэллээ. Одоогоор УИХ-ын гишүүн С.Баярцогт Сангийн яамны шугамаар Канадад айлчлалаар явж байгаа тул тодорхой мэдээлэл олдохгүй байна.

УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Швейцарийн банкин дахь нууц данс илэрсэнтэй нь холбогдуулан 10 гаруй төрийн бус байгууллага нэгдэн хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн шалтгаанаар шалгуулж эхлэсэн ч намрын чуулганаар хэлэлцэгдэх эсэх нь тодорхойгүй хэвээр түр намжаад байгаа билээ.



Нийтлэсэн: Ж.Мядагбадам
mnb mn

URL:

Сэтгэгдэл бичих