Г.Өлзийсайхан: Жолооны үнэмлэхийг гурав хоногт багтаан хэвлэж байна

ee4b52a7705829aoriginalЗамын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын хэлтсийн дарга Г.Өлзийсайханаас жолооны үнэмлэх хэвлэлтийн ажил ямар байгааг тодрууллаа.

-Жолооны үнэмлэхээ гарахыг хүлээсэн иргэдэд жолооны түр үнэмлэх олгож байсныг зогсоосон гэж сонслоо?

-Замын цагдаагийн газраас үнэмлэх хэвлэлтийн үйл ажиллагаа тасалдсантай холбоотойгоор иргэдийн байр суурийг хүндэтгэн түр үнэмлэхийг олгож байсан. Харин одоо үнэмлэх хэвлэлтийн ажил хэвийн үргэлжилж байгаа учраас түр үнэмлэхийг цаашид олгохгүй байхаар шийдвэрлэсэн.

-Шинэ үнэмлэх одоо ямар хугацаанд гарч байгаа вэ?

-Жолооны дамжаа төгсч байгаа иргэдийн материалыг тухайн байгууллагаас нь Замын цагдаагийн газарт бүрэн ирүүлсэн л бол жолооны үнэмлэхийг нь гурав хоногийн дотор хэвлээд хүлээлгэж өгч байгаа.

-Хэвлэлтийн ажил тасалдсан хугацаанд хуримтлагдсан үнэмлэхийг хэвлэж дууссан уу?

-“Ди Эм Ай Ти” компанийн хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотойгоор үнэмлэх хэвлэлтийн ажил тасалдсан. Энэ хугацаанд 50 гаруй мянган үнэмлэх хуримтлагдсан байсан. Бид тус компанийн гэрээг цуцалж өөр компаниар хэвлүүлж эхэлсэн. Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр хүлээлттэй байсан бүх үнэмлэхийг хэвлэж дууслаа.

Б.Агиймаа /ЗУУНЫ МЭ ДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.