Замын-Үүдийн сургууль ачаалал ихтэй байна

Замын-Үүдийн сургууль ачаалал ихтэй байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургууль энэ хичээлийн жилд 2600 гаруй сурагч хүлээн авчээ.

Тус сум нь түр оршин суугчидтайгаа нийлээд 20 мянга хол давсан хүн амтай. Сумын ганц сургууль нь эдүгээ бага ангиа гурав, ахлах ангиа хоёр ээлжээр хуваарилан хичээллүүлсэн ч ачааллаа дийлэхгүйд хүрээд байна.

Сургуулийн захиргаанаас сурагчдынхаа хичээлийг завсардуулахгүйн тулд зураг хөдөлмөр, мэдээлэл зүй, гадаад хэлний кабинетаа хүртэл анги танхим болгон тохижуулж, хичээлээ явуулж байгаа аж.

Уг нь тус суманд шинээр баригдаж байгаа сургууль байгаа ч барилгын ажил нь удааширснаас болж, төлөвлөсөн хугацаандаа буюу энэ сарын 1-нд ашиглалтад оруулж чадаагүй байна. Харин ирэх аравдугаар сарын дундуур ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Б.Туул /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих