Улс оронд их өр чирж ирэх айлчлал эхлэв үү

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэлж байна. Монгол Японы одоогийн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, төрөлжүүлж бэхжүүлэх асуудлыг ярьж байгаа аж. Мөн хоёр орны Ерөнхий сайд нар Монгол Японы стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталж, гарын үсэг зурах юм байна. Ерөнхий сайдын айлчлалын гол үр дүн энэ гэж Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар хэлжээ.

Гэхдээ албаныхан ийм мэдээлэл өгч байгаа ч гэлээ давхар зээлийн асуудал энд яригдах нь тодорхой юм. Учир нь Эдийн засгийн хөгжлийн сайд Япон улсаас “доллар” гуйхад “Ок” гэж хэлсэн тухай ярьж байсан билээ. Түүгээр ч барахгүй Монголд Орж ирж байгаа долларын урсгалыг зээл тусламжаар шийдчихнэ. Тиймээс долларын хомсдолд орлоо, үнэ нь нэмэгдлээ хэмээн айхгүй, тайван сууж болно гэх зүйлийг ярьж байсан шүү дээ. Улс төрийн хүрээнд ч ерөнхий сайдын энэ айлчлалыг Эдийн засгийн хөгжлийн сайдын зээлийн тухай асуудлыг батлаж, зээлийн асуудлыг шийдүүлэхээр явсан гэх нь бий.

Газрын ховор элементээс гадна бусад баялгуудыг ч Япон улс сонирхож байгаа талаар албаны хүн ярьсан байдаг. Тэгэхээр зээл тусламж авч, түүнийхээ өрийг газрын баялгаараа төлөх ч юм билүү хэн мэдлээ.

 

www.new.mn Н.Чинзориг


URL:

Сэтгэгдэл бичих