Завшсан таван тэрбум төгрөгөөр орон сууц, машин худалдан авчээ

“Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх нарын хэрэгт БОНХЯ-ны зарим албан тушаалтнуудыг холбогдуулсан шалгаж эхэлсэн байна.
 Тус сангийн захирал Н.Хүрэлсүх болон ерөнхий нягтлан бодогч М.Хулан, түүний туслах, нягтлан бодогч А.Болдмаа нарт холбогдох хэргийг шалгах явцад тэд БОНХЯ-ны томоохон албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж таван тэрбум төгрөг зөвшсөн болох нь тогтоогджээ.
Тэдгээр хүмүүс нь  өөрсдийн байгуулсан хувийн аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлсэн байжээ. Шилжүүлсэн таван тэрбум төгрөгөөрөө орон сууц, автомашин худалдаж авсан болох нь нотлогдсон байна.
Б.Оргил
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих