Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу

a0c51b9685faf0e4originalАргын тооллын: 2013 есдүгээр сарын 13. Баасан гараг.
Билгийн тооллын: 08. Нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр.
Наран 06.36 цагт мандан, 19.14 цагт жаргана.

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерхэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох,хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.


URL:

Сэтгэгдэл бичих